Фитнессын тоног төхөөрөмж худалдан авах үнэлгээний хороо нь 4 сарын 10-нд анхны хуралаа хийж 4 сарын 10-нд зар тавин урилгаа тараасан. Тендер хүлээн авах хугацааг 4 сарын 21-ны өдөр 13.00 цаг хүртэл хүлээн авч 14.00 цагт нээх шийдвэр гарсны дагуу энэ хугацаанд тендрийн материал 8 газар авснаас шалгаруулалтын өдөр 5 материал ирсэн. Үүнд: /“Тод Баярт”ХХК, “ЛЭЦО”ХХК, “Хэнтий Цэцэрлэгжилт”ХХК, иргэдийн 2 бүлэг/ Ирүүлсэн материалуудаас тус бүрт нь үзүүлэлт гарган үнэлгээ өгсны дагуу “Эв эе” иргэдийн бүлэг нь 19500000 төгрөгийн өртөгтэйгээр гүйцэтгэгчээр шалгаран 4 сарын 29-ны өдөр гэрээгээ байгуулсан. Дээрх бүлэг нь 8 сарын 14-нд худалдан авсан Фитнессын тоног төхөөрөмжөө хүлээн авах ажлын хэсэгт тоо ширхэгээр нь хүлээлгэн өгсөн. 9 сарын 08-нд 2-р санхүүжилт буюу үлдэгдэл болох 5850000 /таван сая найман зуун тавин мянган / төгрөгийг авч худалдан авах ажиллагаа дуусгасан болно.