Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Дархан хот”-ын статусыг эргэж сэргээх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдав

2015-01-29

Дархан сумын ИТХ-ын 2015 оны 1 сарын 22 ны өдрийн 07 дугаар тогтоолоор Монгол улсын үндсэн хуулинд өөрчлөлт оруулж “ Дархан хот”-ын статусыг эргээн сэргээх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг 8 хүний бүрэлдхүүнтэй баталсан байна. Ажлын хэсгийн ахлагчаар Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа ажиллах юм. Өнөөдөр тус ажлын хэсгийн гишүүдтэй уулзалт хийв. Ажлын хэсгийн гишүүн аймгийн Архивын тасгийн дарга Д. Алтанзул , аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын хуулийн мэргэжилтэн А.Нармандах нар Улаанбаатар хотод ажиллаад иржээ.Тэд Архивын Ерөнхий газар, Газрын харилцаа гёодиз зураг зүйн газруудаар орж Дархан сум байгуулагдсан зарлиг тогтоол болон тухайн үед Дархан хотын дэргэд байгуулсан 7 хороотой холбоотой архивын баримт материал түүнчлэн хилийн зааг зурвасыг тодорхойлсон газрын зураг зэрэг судалгааны үнэт материалыг архиваас шүүж авчирсан байна. Ажлын хэсгийн гишүүд эх сурвалжуудыг судлан цаашид хэрхэн судалгаа хийх талаар тус хурлын үеэр харилцан ярилцав.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%