ОНХСангийн 8 сая төгрөгийн хөрөнгөөр сумын соёлын төвийн үзэгчдийн сандал худалдан авах ажын хэсэг Засаг даргын 52 дугаар захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан 2014 оны 4-р сарын 21-нд анхны хурлыг хийж техникийн тодорхойлолтыг боловсруулан 8 сая төгрөгөөр 150 суудал бүхий 50 ширхэг сандал, хурлын ширээ 2 ширхэг, индэр 1ширхэг худалдан авахаар үнийн саналыг ААН, иргэдийн бүлэгт хүргүүллээ.
Худалдан авах ажиллагааны хуулийн дагуу ААН, иргэдийн бүлэг 5 хуулийн этгээд тендерийн материалаа хуулийн хугацаандаа ирүүлснийг ажлын хэсэг хянан үзэж 100%-ын саналаар В.Мөнхзул ахлагчтай “Бид чадна” иргэдийн бүлэгтэй гэрээ байгуулан ажиллаа.
“Бид чадна” иргэдийн бүлэг 2014 оны 4-р сарын 26-нд гэрээгээ байгуулан 5-р сарын 26-нд ажлын хэсэг техникийн тодорхойлолтын дагуу соёлын төвийн үзэгчдийн угсраа 3 суудал бүхий 50 ширхэг сандал, хурлын ширээ 2 ширхэг, индэр 1 ширхэгийг хүлээн авч соёлын төвд хүлээлгэн өглөө.