Батширээт сумын ЗДТГазар нь ОНХСангийн хөрөнгөөр 2014 онд хийгдэх ажлын жагсаалтанд багтсан золбин нохой устгах ажлыг Батширээт сум тохижилт ОНӨААТУҮГ-аар хийлгэхээр 2014 оны 4-р сарын 22-ны өдөр гэрээ байгуулагдсаны дагуу эхний удаагийн ажил 4-р сарын 25-26-ны өдрүүдэд хийгдсэн. Энэ үеэр 30 нохой устгасан. Дараагийн ээлжийн ажлыг 5-р сарын 19-20-ны өдрүүдэд явуулж 28 нохой устгасан байна. Нохой устгалын ажлыг явуулахад ланд 80 автомашин, МТЗ-82 трактор зэрэг техник, буудагч, цагдаа, багийн Засаг дарга, жолооч, ачигч нарын 8 хүний бүрэлдхүүнтэй ажлын хэсэг ажиллаж аюулгүй байдлыг маш сайн хангасан бөгөөд устгасан нохдыг хогийн нэгдсэн цэгт аваачиж шатааж устгасан байна. Уг ажилд ОНХСангаас 2000000 төгрөгийн санхүүжилт авч хэрэгжүүлсэн байна.