Суурин газрын хог хаягдлыг зайлуулах ажлыг Батширээт сум тохижилт ОНӨААТУҮГ-аар хийлгэхээр 2014 оны 4-р сарын 22-ны өдөр гэрээ байгуулагдсаны дагуу 4, 5-р саруудад хаврын их цэвэрлэгээний ажлуудад оролцож 150 орчим айл өрхүүдийн болон нийтийн эзэмшлийн газруудын хогийг ачиж зайлуулав. Нийт 20 тэвш буюу 80 тонн хог ачив. 6-р сард хогийн нэгдсэн цэгээс урагш Эгийн голын хөндий рүү хийссэн хогийг цэвэрлэх ажилд сумын 303 иргэн оролцсон бөгөөд нийт 25 тонн хийсдэг хогийг түүж шатааж устгалаа. 7-р сард наадмын дараа үүссэн хог хаягдлыг хаясан бөгөөд 4 тонн хог хаягдал зайлуулав. 9, 10, 11-р саруудад намрын цэвэрлэгээний ажилд оролцож энэ үеэр сумын төвийн бүх хэсгүүдээр явж цэвэрлэж бэлдсэн хог хаягдлыг ачиж зайлуулав. Нийт ажлын 35 хоног зарцуулсан бөгөөд 132 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн хогийн цэгт буулгасан байна. Ачигч, жолооч гэсэн 3 орон тоотой ажиллалаа. Энэхүү ажилд ОНХСангаас 5000000 төгрөгийн санхүүжилт авч хийж гүйцэтгэв.