Хүүхэд залуучуудын тоглоомын талбай барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо 5 хүний бүрэлдэхүүнтэй Засаг даргын 55 тоот захирамжийн дагуу байгуулагдаж 4-р сарын 21-ээс 14 хоногийн хугацаатай тендер зарлаж 5 сарын 5-нд MGODCI ХХК, ХДАБ ХХК-ийн материал ирсэн. материалыг харьцуулж үзээд ХДАБ ХХК –г гүйцэтгэгчээр сонгов.
Засаг даргын 2014 оны 5 сарын 26 –ны 105 тоот захирамжаар байгуулагдсан гэрээний биелэлт, гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсэг гүйцэтгэлийн явцад 5 удаа хяналт тавьж ажилласан. Хяналт тавих үед өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт нь биелүүлж ажлаа 6 сарын 15-ны өдөр хүлээлгэж өгсөн.