Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баяндун сумын сум сурталчлах өдөрлөгөөс...

2015-02-02

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Хүрэлбаатар Баяндун сумын 90 жилийн ойг аймаг, хотод сурталчлах ажлыг зохион байгуулах комиссыг ахлан ажиллаж байна. Тус сумын түүхт 90 жилийн ой энэ онд тохионо. Ойг угтсан төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаагийн нэг нь өнгөрөгч баасан гарагт болсон сум сурталчлах өдөрлөг юм. Баяндун сумын сум сурталчлах өдөрлөгийн нээлт аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. Нээлтийн ажиллагаанд тус сумын 80 жилийн ойг гардан зохион байгуулж байсан Засаг дарга асан Н.Энхтайван, сумын Ахмадын холбооны дарга А.Баярцогт нарын хүндтэй зочид болон холбогдох албаны хүмүүс, иргэд хөдөлмөрчид хүрэлцэн ирсэн байлаа. Сум сурталчлах өдөрлөгөөр нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн худалдаа гаргаж, урлаг соёлын арга хэмжээг зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1491
585 / 39%
472 / 32%
211 / 14%
223 / 15%