Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нийгмийн халамжийнхан системдээ гуравт оржээ

2015-02-03

Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж,Үйлчилгээний хэлтэс нь Нийгмийн Халамж Үйлчилгээний Ерөнхий Газраас төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхэд 2014 оны ажлаараа Монгол улсын 21 аймаг 9 дүүргээс гуравдугаар байр эзлэж яамныхаа сайдаас өргөмжлөл батламжаа гардаж авчээ.

Тус хэлтэсийн хамт олон өнгөрсөн онд аймгийнхаа хэмжээнд нийгмийн халамж үйлчилгээний ажлыг сайн зохион байгуулж явуулсан, гэрээгээр хүлээсэн бүтээгдэхүүн нийлүүлэлт 98 хувьд хүрсэн, халамжийн тэтэгэвэр тэтгэмжийг цаг тухайд олгосон, өр авлагагүй байдал, нийгмийн ажилтнуудын өөрсдийнх нь үзүүлэлт өндөр гарсан, гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх “ГОТИ-1”, “ГОТИ-2”, “Халуун хоол” зэрэг зорилтот бүлэг, өрхүүдэд чиглэсэн хөгжлийн ажлуудыг үр дүнтэй зохион байгуулсан зэрэг үзүүлэлтүүд эерэг нөлөөлсөн гэж тус хэлтэсийн ахлах мэргэжилтэн Б.Чанчал ярилаа.

Б.Норовсамбуу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%