Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУРЛЫН АЖЛЫН ХОРООГ ХЭРХЭН АЖИЛЛУУЛАХ ВЭ?

2015-02-04

ХУРЛЫН АЖЛЫН ХОРООГ ХЭРХЭН АЖИЛЛУУЛАХ ВЭ?
“Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 21 дүгээр зүйлд ажлын хороо, түр хороо байгуулж ажиллуулах тухай заасан бий.

  • Хурлын  хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал, дүгнэлт боловсруулах, Төлөөлөгч салбараа бэлтгэх.
  • Хурлын тасралтгүй үйл ажиллагааг хангаж судалгаа шинжилгээ хийх.
  • Хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах, иргэд, сонгогчдоос судалгаа авч дүгнэлт хийх гурван гол үүрэгтэй.

ХОРОО НЬ ТӨЛӨӨЛӨГЧӨӨС БҮРДЭНЭ.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ямар ямар хороо байгуулах, юу хийх, яаж ажиллах, ямар бүрэлдэхүүнтэй байх, бүтэц чиг үүргийг өөрөө тогтооно.

 



  • Хороо нь 4 жилээр буюу сонгуулийн бүрэн эрхийн хугацаагаар байгуулагдана.

  • Бүрэлдэхүүнийг төлөөлөгчдөөс бүрдүүлнэ.
  • Ажиллах журмыг нь Хурал өөрөө тогтооно.
  • Хорооны даргыг дотроосоо сонгоно.
  • Хороо нь ажлаа ИТХ-ын өмнө хариуцна.
  • Хурлын хуралдаанд ажлаа тайлагнаж дүгнүүлнэ.




Хурал нь тулгамдсан асуудал, иргэдийн сэтгэл санаа татсан эгзэгэйажлаар түр хороо байгуулж ажиллуулж болно.

 

Хороо нь:  

  • Ажлаа төлөвлөж хэрэгжүүлнэ.
  • Хариуцсан чиг үүргийн дагуу ИТХ-ын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралд асуудал оруулахаар санаачлах.
  • Хэлэлцэх асуудлаар бэлтгэл ажлыг хангах.
  • Хороонд багтсан Төлөөлөгч нарт ажил үүрэг оногдуулах, дангаар нь буюу хэсэг бүлгээрээ, хороогоороо хамтарч ажиллах.
  • Хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд ЗДТГ-ын албад, мэргэжилтэн, хэлтэс тасаг, байгууллагын ажилтай танилцах, хурлын шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг судлах, шалгах.
  • Хэлэлцэх асуудлаар иргэд, хамт олны санал бодлыг сонсох, зориуд судлах.
  • Уг чиглэлээр иргэд, мэргэжлийн хүмүүсийн дунд хэлэлцүүлэг ярилцлага зохиох.
  • Шаардлагатай асуудлаар хүмүүсийн илтгэл, мэдээллийг хэлэлцэх, мэдээлэл авах.
  • Судалгаа шинжилгээ хийх.
  • Хэлэлцэх асуудал, гаргах шийдвэрийн төсөлд Хорооноос өгөх санал, дүгнэлт бэлтгэх.
  • Төлөөлөгчдөө бэлтгүүлэх зорилгоор мэргишсэн байгууллага, ажилтнаас судалгаа гарын авлага авч бусад материаллаар хангаж ажиллах.
  • Хуралдаанд хэлэлцэх асуудлаар үг хэлэх, санал, гаргах, шүүмжлэх чиглэлээр Төлөөлөгчдийг бэлтгүүлэх.

Хороо нь аливаа хамт олноороо хэлэлцэж, ярилцаж шийднэ.
Хэлэлцсэн асуудал бүрдээ тэмдэглэл, /протокол/ хөтөлнө.
 

Хурлын хяналтын чиг үүргийг Хорооны хариуцах салбар, байгууллагын  ажлын чиглэлээр хийж хэрэгжүүлнэ.
Үүнд:

  • Нээлттэй сонсгол хийх.
  • Шаардлагатай асуудлаар мэдээлэл авах.
  • Хүмүүсийн илтгэл тайланг хэлэлцэх.
  • Хорооны нэрэмжит үзлэг шалгалт хийх.
  • Сэдэвчилсэн, хэсэгчилсэн үзлэг шалгалт хийх.
  • Салбарын хамт олны ажил байдалтай танилцах замаар хурлаас гаргасан шийдвэр тавьсан зорилтын биелэлтээ шалгах, хамт олны санал бодлыг судлах.
  • Иргэд, хамт олны санал бодлыг судлах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, нээлттэй сонсгол хийх.
  • Гаргасан шийдвэр, тавьсан зорилт, асуулгын үр дүнгээр иргэдийн дунд санал асуулга явуулах, судалгаа хийх, түүнд дүгнэлт гаргах, иргэний танхимаар хэлэлцүүлэг явуулах.
  • Багийн Иргэдийн Нийтийн Хуралд оролцож иргэдтэй уулзах, санал бодлыг нь судлах.
  • Тодорхой ажлбан тушаалтан, албан байгууллагад албан бичиг илгээх, зөвлөмж, чиглэл хүргүүлэх, хариуг нь хороогоороо хэлэлцэх.
  • Хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд ИТХ-ын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралд асуудал санаачилж оруулах, шийдвэр гаргуулахаар өргөн мэдүүлэх, үзлэг шалгалт судалгааныхаа дүнг танилцуулах хэлэлцүүлэх.

  • Хамтын байгууллага.
  • Хурлын байгууллага
  • Зохиион байгуулах, хэрэгжүүлж хийх хамт олон.
  • Хяналт шалгалт явуулах, үүрэг хүлээсэн хамт олон.
  • Асуудал хэлэлцүүлэх, шийдвэр гаргуулахаар санаачлах  эрхтэй хамт олон.
  • Хэлэлцэх гэж буй асуудал, гаргах шийдвэрийн төрлөөр санал дүгнэлт гаргаж Хурлын хуралдаан, Тэргүүлэгчид, ажлын хороогоор хэлэлцүүлэх олон үүрэг хүлээсэн хамт олон.
  • Хурлаас гаргасан шийдвэр, тавьсан зорилт, орон нутгийн ажил амьдралын асуудлаар Иргэд, хамт олны Санал бодлыг тодорхой сэдэв, чиглэлээр судалж дүгнэлт хийж, хэлэлцүүлдэг байгууллага шүү.

Хурлын хороод тогтвортой, байнга ажиллаж чадсанаар Төлөөлөгч чадвахжина, Хурлын ажил хэрэгч байдал дээшлэнэ. Нутгийн өөрөө удирдах байгууллага өөрөө нухацтай, чанартай ажилладаг болно.

Судалж боловсруулсан:                                       Г.Маналжав   МНУХ-ны дэд Тэргүүн
                                                                                   
Хянан шивсэн:                                                         М.Сайнбилэг МНУХ-ны ажилтан

Боловсруулж бичсэн хугацаа:                             2014 оны IX -25 наас X Сарын 5-ны хооронд

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%