Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2015-02-06

     Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны хоёрдугаар хуралдаан 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, 4 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар "Сүхбаатар дүүргийн газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх зааг, хязгаар, түүний зургийг батлах тухай" дүүргийн засаг даргын орлогч Л.Амарзаяа, "Дүүргийн 50 жилийн  ойн арга хэмжээг  тэмдэглэх зөвшөөрөл хүсэх тухай" дүүргийн засаг даргын орлогч Л.Нармандах, "Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Боргио, Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж уламжлах тухай Засаг даргын саналыг ЗДТГ-ын Шагнал хариуцсан мэргэжилтэн Д.Чимэддулам нар танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%