СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хуулийн 20.2, 22.2 дахь заалтын дагуу сумдын НӨУБ-ын удирдах
ажилтан болох ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Ажлын албаны ажилтнуудын
мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх замаар орон нутгийн Манлайллыг хангах, тэдэнд
2015 оны ажлын зорилтыг хэрэгжүүлэх чиглэл олгох, аймгийн ИТХ-аас зарласан
урианы жилийн ажлыг зохион байгуулах, арга зүйн удирлагаар хангаж холбогдох
үүрэг дааалгавар өгөх, зарим асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах зорилгоор 27 сумын ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга нарын дунд нэгдсэн сургалт семинарыг аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 2015 оны 02 сарын 05-ны өдөр Зуунмод хотод зохион байгууллаа.