Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Монголын сайхан бичигтэн сурагч”-ийг хүлээн авч уулзав

2015-02-09

Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа “Монголын сайхан бичигтэн сурагч”-ийг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв. Хүмүүн  бичиг сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг” Монголын сайхан бичигтэн “ тодруулах улсын уралдаанд Дархан хотын Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 9-2 дугаар ангийн сурагч Болдбаатарын Урандөл сурагчдын ангилалд дэд байрьт шалгарсан байна. 18 дахь удаагийн улсын уралдаанд ЕБС-ийн сурагчдын ангилалд 700 гаруй сурагч оролцсон аж. Б.Урандөл охин Монгол бичгээр 2 жил гаруйн хугацаанд хичээллэсэн гэв. Анхны улсын уралдаанд оролцож хоёрдугаар  байранд шалгарсан нь түүнд маш их урам зориг өгсөн гэдгийг онцлон хэлэв. Дархан сумын ИТХ-ын дарга Т. Тулгаа Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд элэгтэй бөгөөд сумын хэмжээнд бодлогын түвшинд тодорхой ажлыг хэрэгжүүлж “ Үндэсний бичиг үсгээ эрхэмлэн дээдлэх уриалга”-ыг гаргаж  80 орчим хувь нь байгууллагын гадна талын хаягийг Монгол бичгээр сольсныг дурьдав.  Монгол бичгийг  хэрэглэх асуудал хөндөгдөж УИХ-ын түвшинд яригдаж эхэлсэн гээд Монголчууд бид эх хэл, түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх цаг болсныг өгүүлэв. Монголын сайхан бичигтэн улсын уралдаанд хоёрдугаар байрьт шалгарсан Б. Урандөл охинд Дархан сумын ИТХ-ын дарга өөрийн нэрийн өмнөөс болон Засаг даргын өмнөөс талархал илэрхийлж гарын бэлэг гардуулан өгөв.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%