Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь Монгол Улсын шинэ Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хууль батлагдаж 1992 оны 08 дугаар сарын 25 ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсоны дагуу сумын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр багийн Иргэдийн нийтийн Хурлыг хуралдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд / ИТХ/ төлөөлөгч сонгох, багийн Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх асуудлуудыг хэлэлцэж сумын ИТХ нь 25 төлөөлөгчтэй орон тооны бус даргатай, орон тооны нарийн бичгийн даргатай анх үүссэн түүхтэй.
Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах тухай зарчмыг мөрдлөг болгон 20 гаруй жил УИХ, Засгийн газраас зохион байгуулалтын дэс дараатай арга хэмжээг авсны үр дүнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа зохих ёсоор төлөвшиж байна
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол иргэд олон түмнээсээ сонгогддог, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө ажилладаг , өөрөөр хэлбэл бидний ажлын гол цөм бол “Иргэд” ийм учраас иргэдээ төлөөлөн ажилладаг төлөөлөгчдийн хууль эрх зүйн болон эдийн засаг, нийгмийн тодорхой ойлголт, мэдээлэлтэй байж сонгогдсон тойргийнхоо асуудлыг зөв шийдвэрлэж, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж чаддаг болгоход бидний санал санаачлага хэрэгтэй гэж үздэг.
Иймд тухайн Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон төлөөлөгчдийг хууль эрх зүйн сургалтанд хамруулах улиран сонгогдсон төлөөлөгчдийн туршлагыг судлуулах асуудлыг нэн тэргүүнд зохион байгуулахын зэрэгцээ тэдний гаргасан шийдвэрийн хэрэгжилтэнд онцгой анхаарч өөрсдөөр нь хяналт тавиулж мэдээ, мэдээллээр хангаж ажиллах нь сумын ИТХ-ын ажлын албаны гол үүрэг гэж үздэг.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан санал хүсэлтийг эрэмбэлэн ажлын төлөвлөгөө боловсруулан хариуцах эзэн, хугацааг нарийн зааж, хэрэгжилтийг дараачийн хурал эхлэхэд мэдээлдэг, батлагдсан тогтоолуудын хэрэгжилтийг заалт бүрээр нь тооцож Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралд хэлэлцүүлдэг нь ИТХ-ын Тэргүүлэгчид, Төлөөлөгчдийн идэвх, санаачлага өрнөж бидний хэлсэн үг, баталсан тогтоол шийдвэр ингэж хэрэгжиж байна, эс бол яагаад хэрэгжихгүй байна үүндээ дүгнэлт хийж мэдээ, мэдээллээр хангагдаж хамтын шийдвэрийн үр дүнг гүнээ ойлгож ухамсаралдаг.
Нутгийн өөрөө удирдах байгууллага төлөвшин тогтнож байгаа боловч хойшид анхаарах , хуулиар зохицуулах зүйл цөөнгүй байна гэж миний хувьд боддог. Би энэ байгууллагад 15 жил тогтвор сууршилтай ажиллаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулан оролцуулна. 62.2-т Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие дааж шийдвэрлэж болно гэж хуульчлан баталсан байдаг.
Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах, Орон нутаг хөгжүүлэх сангийн төсөл хөтөлбөрөөр хэрэгжих ажлыг эрэмбэлэн батлаж хэрэгжилтийг хангуулахад сумын багийн Иргэдийн Нийтийн Хурал болон ИТХ-ын үйл ажиллагааг чиглүүлэн хяналт тавин ажиллахад иргэдийн оролцоо маш чухал. Иргэдийг төлөөлөн сонгогдсон төлөөлөгчдийг тойрогт нь ажиллуулахад эдийн засгийн боломж муу сумын ИТХ-ын жилийн төсвийг ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга гэсэн 2 орон тоонд харьцуулан ойлгож төсвийг дээрээсээ хувиарлан өгдөг нь Үндсэн болон бусад хуулиудыг зөрчсөн дутагдал байгаа юм. Энэ асуудал явж явж Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр дүнг хаасан ажил болж байна гэж дүгнэдэг.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.3-т Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний орон тоо, цалингийн санг Тэргүүлэгчид өөрөө тогтооно гэж заасан байдаг гэтэл энэ хуулийн заалт хэрэгжихгүй зөрчигдөж байгаа нь НӨУБ-ыг бие дааж хөгжихөд чөдөр тушаа болдог. Ж/нь. Сумын ИТХ нь 2 орон тоотой ИТХ-ын дарга төсвийн ерөнхийлөн захирагч, нарийн бичгийн дарга төсвийн ерөнхий менежер нэртэй жилдээ 4 сая төгрөгний хувьсах зардалтай ажил алба залгуулж явна. Аймаг. Нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын хувьд ажлын албатай 7- 9 хүний орон тоотой ажил алба гүйцэтгэж байна. Энэ хооронд хол зөрүүтэй байгаа биздээ сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуулиар хүлээсэн бүхийл асуудлыг боловсруулана, шивнэ, нийлнэ, дарга хянана.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага биеэ даасан хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага албан хэрэг хөтлөлтийн улсын стандартыг дагаж мөрдөх ёстой бүх албан хэрэг нэг хүн дээр байдаг тул Архив бичиг хэргийн ажилтантай байх нь хуульд нийцэнэ гэж боддог.
ИТХ-ын дарга нь төсвийн ерөнхийлөн захирагч, ИТХ-ын Тэргүүлэгч, хороо, түр хороо, төлөөлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор бүрэн хангаж ажиллах эрхийг хуулиар баталгаажуулаад зааж өгсөн гэтэл жилдээ 4 сая төгрөгний хувьсах зардалтай дарга нь Тэргүүлэгч , төлөөлөгчдийн эрхээ хэрэгжүүлэх ажлыг бүрэн хангаж ажиллах нөхцөл байхгүй, сумын Засаг даргын хараат ажил үүргээ гүйцэтгэх болдог эдгээр хуулийн цоорхойг ашиглаж УИХ хуулиа өөрчлөөгүй, Засгийн газар тогтоол шийдвэр гаргаагүй байхад сангийн яам, аймгийн Санхүү Төрийн сангийн хэлтэс санал оруулж аймгийн ИТХ-аас сумдын төсвийг баталж, орон тоог тогтоодог учир сумын ИТХ-ын үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдахгүй болсон асуудлуудыг эхний үед шийдвэрлэвэл Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг дээшлүүлэх гол зарчим болно гэж бодож явдаг.
Иргэдийн дуу хоолой болсон ИТХ-ын төлөөлөгчдийн хууль эрх зүй, эдийн засаг, нийгмийн боловсролд .анхаарч сургалт сурталчилгааг байнга зохион байгуулах нь нэн чухал байгаа энэ цагт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадвхийг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж байгаа нь үр дүнгээ өгч байна. Энэ төслийн хүрээнд улсын хэмжээнд ИТХ-уудын нэгдсэн цахим хуудастай болгож, цаг үетэй нь хөл нийлүүлж өгсөн явдал нь НӨУБ-ын чадавхийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.
Шат шатны хурлуудын үйл ажиллагааг бэхжүүлэхэд дараах асуудлуудыг анхаарч үзэх шаардлагатай байна.
Үүнд:
* Иргэдийн оролцоог сайжруулахын тулд НӨУБ-ын анхан шатны нэгж болсон багийн ИНХ-ын даргыг шалгуур үзүүлэлтээр сонгож, орон тооны болгох
* Сумдын ИТХ-ын бие дааж асуудлаа шийдэж орон нутгаа хөгжүүлэхэд Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний орон тоо, цалингийн санг Тэргүүлэгчид өөрөө тогтооно гэсэн хуулийн заалтийг сумын ИТХ-ын хэмжээнд мөрддөг болгоход анхаарах.
* ИТХ-ын дарга нарыг шалгуур үзүүлэлтээр сонгодог болгож хуулийг өөрчлөх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага урган гарч байна.
БАЯНХОНГОР АЙМГИЙН ХҮРЭЭМАРАЛ СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БАТСАЙХАН