Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Үндсэн хууль баталсан Ардын их хурлын депутатуудтай уулзав

2015-02-10

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 1 сарын 22 -ны өдрийн 7 дугаар тогтоолоор Монгол улсын үндсэн хуулинд өөрчлөлт оруулах саналыг хүргүүлэх хүрээнд Дархан хотын статусыг эргэж сэргээх асуудлыг судлах, уриалга боловсруулах, иргэдийн санал, санал асуулгыг авах, бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд судалгааны ажлыг түлхүү хийв. Дархан сумын ИТХ-ын дарга Т. Тулгаа өнөөдөр Шинэ үндсэн хууль баталсан депутатуудыг хүлээн авч уулзаж, хотын статусыг эргэж сэргээх асуудлаар санал солилцлоо. 1992 оны Үндсэн хуулийг батлах үйлсэд 430 депутат оролцсон бөгөөд Дархан хотоос 8 төлөөлөгч оролцсон аж. Бага хурлын үеэр Эрдэнэт, Дархан, Чойр хотуудыг өөрчилж “суурин, тосгон” болгох төслийг танилцуулжээ. Уг төслийг  эсэргүүцэж зөвхөн хотын статусын талаар ярилцаж тус хурлыг 4 хоног гацааж байсан тухай  Ардын их хурлын депутат М. Мөнхбат хэлсэн юм.Тухайн үед Дархан хотыг “тосгон” болгохгүйн тулд Дархан уул аймаг гэсэн статус руу шилжихээс өөр гарцгүй байсныг өгүүлэв. Харин өнөөдрийн энэ цаг үед Дархан хотын статусыг эргүүлэн сэргээх нь зөв гэдэгт депутатууд санал нэг байгааг илэрхийллээ. Түүнчлэн дэлхийн хөгжил улсын зэрэглэлтэй хотуудын тоогоор тодорхойлогдоно. Дархан хотын статусыг эргээн сэргээх талаар социологийн судалгаа явуулах, сана асуулга өрнүүлэх зэргээр бодит ажил хийж  Дархан хотын статусыг эргүүлэн сэргээх талд хамтран ажиллах болно гэдгийг Үндсэн хууль батлахад гар бие оролцож явсан депутатууд хэлэв. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%