Гишүүн Д.Тэрбишдагвыг аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нар хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ.
Гишүүн хэлэхдээ: Архангай аймаг ялангуяа Цэцэрлэг хот маань өнгө нэмж, сүр жавхаатай бахархал төрүүлэм сайхан хот болжээ.
Маш их өөрчлөлт, сайн сайхан өөрчлөлтөнд миний бие тун их сэтгэл өндөр байна. Уулзалт хийгээд урд сумдаар явж байхад нутгийн иргэд аймгийнхаа хийж хэрэгжүүлж буй ажил үйлсэд ам сайтай байна.
Шинэчлэлийн Засгийн газрын үед Н.Алтанхуяг сайд Архангайд ирсний дараа сайн ажил бүр дээр Архангайг жишээ авч ярьдаг байлаа.
Аймгаас гарсан хоёр гишүүн, Архангайн гаралтай сайд, гишүүд, аймаг удирдаж буй одоогийн удирдлагууд их сайн гар нийлж нутгаа ийм сайхан болгосонд сэтгэл их өндөр байна гэлээ.
Цаашдаа Архангай нутгийнхаа хөгжлийн төлөө залуу дарга нараасаа их зүйлийг хүлээж байна хэмээгээд Цэцэрлэг хотын бүтээн байгуулалт, шөнийн Цэцэрлэг хоттой танилцахаар гарлаа.