Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

2015-02-12

     Монгол Улс дахь Нутгийн удирдлагын байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, шийдвэр тогтоолыг иргэдэд сурталчлах, орон нутгийн бодлого, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангаж ажиллах, олон улсын, үндэсний болон бүсчилсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллах, Төлөөлөгч, ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтарч ажиллах зорилгоор Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгийн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийг Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ, Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгийг төлөөлж МНУН-ийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл нар гарын үсэг зурж байгууллаа.

     Мөн уг арга хэмжээнд ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Боргио болон албаны бусад хэлтсийн дарга нар, МНУН-ийн төлөөллүүд оролцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%