Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Энхээ Морин жилийн 9 алдартны нэгээр тодорлоо

2015-02-16

Сар шинийн босгон дээр “Дорнод” сонин уншигчдынхаа санал асуулгаар аймгийн 9 алдартанг тодруулдаг уламжлалтай. 1000 гаруй уншигч оролцсон санал асуулгаар XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч Модон “Морин” жилийн алдартнуудаа тодруулсан байна. Морин жилийн 9 алдартнаар Монгол Улсын Гавьяат малчин Б.Батмөнх, “Сүхжин” ХХК-ийн захирал Д.Дэлгэрмаа, аймгийн Алдарт уяач Т.Батзориг, “Буудайн цацал” ХХК-ийн захирал Б.Өлзийдэлгэр, “Хан шувалдай” группийн Ерөнхий захирал П.Гэрэлбаатар, Монголын Ард түмний гавьяат Ө.Отгонбаяр, аймгийн НХҮХ-ийн дарга Л.Байгалмаа, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Энхээ, Чулуунхороот сумын ЕБС-ийн багш Б.Болормаа нар тодорчээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга, Хурлын Ажлын албаны дарга Б.Энхээ нь Төрийн албанд 20 гаруй жил зүтгэж байна. Тэрээр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймгийн салбар зөвлөлийн гишүүнээр 2001 оноос хойш сонгогдон ажиллаж, төрийн бодлогыг сурталчлан таниулах, хэрэгжүүлэх, орон нутгийн ИТХ-ын ажилтан, албан хаагчид, ЗДТГ-ын мэргэжилтнүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, Засгийн газрын бодлогын хэрэгжилтийг хангаж, төрийн албыг хүчирхэг болгох, төрийн албаны бие даасан хараат бус байдлыг төлөвшүүлэх хүндтэй үйлсэд хүчин зүтгэж явна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргаар ажиллахдаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод зохион байгуулалт, Тэргүүлэгчдийн болон ажлын албаны ажил үүргийн хуваарилалтад онцгой анхаарч, хурлын байгууллагад ажиллах, боловсон хүчин, материаллаг баазыг бэхжүүлэх, Тэргүүлэгчид, төлөөлөгчид, ажлын албаны ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд анхааран ажиллаж байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1491
585 / 39%
472 / 32%
211 / 14%
223 / 15%