Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Алтан тугалын эзнээр Хонгор сумын малчин Т.Эрдэнэсүрэн тодорчээ.

2015-02-16

ХХААЯ, МҮОНР-ийн 1961 оноос хойш тасралтгүй 44 дэх жилдээ зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэд” тодорчээ. Тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан зэрэг үзүүлэлтийг нь салбарын яамнаас харгалзан 21 аймгийн 34 малчныг “Алтан төл”-ийн эзнээр тодруулсан байна.
Дархан-Уул аймгаас Алтан тугалын эзнээр Хонгор сумын малчин Т.Эрдэнэсүрэн тодорчээ.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын орлогч Г.Баянмөнх болон хэлтэс агентлаг, сумын удирдлагууд "Алтан тугалын эзэн"-д шагналыг нь гардуулав

  “АЛТАН ТУГАЛЫН ЭЗЭН”  ТЭГШСАМБУУ ОВОГТОЙ ЭРДЭНЭСҮРЭН

 Хонгор сумын иргэн Тэгшсамбуу овогтой Эрдэнэсүрэн нь 1988 онд Увс аймгийн Сагил суманд төрсөн. Т.Эрдэнэсүрэн нь эцэг эхийн өмчлүүлэн өгсөн  200 гаруй толгой малыг өсгөн үржүүлж, үүлдэр угшлыг сайжруулан 1076 толгой малтай болж, “Улсын сайн малчин Ж.Тэгшсамбуу” аавынхаа мал маллаж байсан арга туршлага зааж сургасан бүхий л зүйлийг эзэмшиж сурсан.
        Т. Эрдэнэсүрэн нь сэлэнгэ болон казахын  цагаан толгойт, баяд үүлдрийн хонь үржүүлсний үр дүнд тэсвэр хатуужилтай, ашиг шим сайтай малтай болж,  өсвөр насны үхэр, хургыг баг, сумынхаа малчдын сүрэгт шилмэл үүлдрийн хээлтүүлэгч мал нийлүүлж байна.
Малчин Т.Эрдэнэсүрэн нь мал маллах хугацаандаа мал сүргээ өсгөн, түүний ажилч хичээнгүй, малч ухааныг үнэлж,  2008 онд Хонгор сумын “Сайн малчин”, 2010 онд Нийгмийн ардчилсан Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль, 2012 онд Дархан-Уул аймгийн “Сайн малчин”, 2013 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын “Жуух бичиг”–ээр тус тус шагнасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%