Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Засгийн газрын шагнал "Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр худалдааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан О.Доржхүү, Т.Дашхүү, О.Мигдорж, Д.Намжилмаа нарыг, Ардын авьяастан цол тэмдгээр 4 дүгээр багийн малчин Ч.Гаваадамба, 1 дүгээр багийн малчин Ш.Уранцэцэг, 6 дугаар багийн иргэн Ц.Цэцэгдарь нарыг, Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан цол тэмдгээр Т.Эрдэнэбат, Аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр сумын ХААН банкны тооцооны төвийн эрхлэгч Ш.Ариунжаргал нарыг шагналаа. Сумын хөдөлмөрийн аваргаар ЭМТ-н ахлах сувилагч Ю.Нармандах, Сайн-Оюут сургуулийн багш Б.Оюун, Ирээдүй цэцэрлэгийн туслах багш Д.Оюунмаа, 2 дугаар багийн малчин С.Бат нар шалгарлаа.