Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сар шинийн баярын өдрүүдийн гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээлэл

2015-02-24

   Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны “Цагдаагийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлж ажиллуулах тухай” Б/101 тоот тушаал, ЦЕГ, ЦЕГ-ын ОНАБХГ, НХЖХГ-уудаас ирүүлсэн үүрэг, ажлын чиглэлийн дагуу тус цагдаагийн газрын даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлэх тухай” 2015.02.17-ны өдрийн 23 тоот тушаал гарч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн  2015.02.18-ны өдрийн 09.00 цагаас 2015.02.23-ны өдрийн 09.00 цаг хүртэл хугацаанд нийт алба хаагчдыг албаны бэлэн байдалд шилжүүлэн ажиллууллаа.
   Сар шинийн баярын өдрүүдээр орон нутгийн замд зорчих хөдөлгөөн нэмэгдэхтэй холбогдуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хяналт, шалгалтыг төлөвлөн зохион байгуулж, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан зорчин явагч жолооч нарт хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд оролцох, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ болон цаг агаарын аюултай үзэгдэл тохиолдож болзошгүй үед тээврийн хэрэгсэл жолоодон явахгүй байх талаар анхааруулга сэрэмжлүүлэг тогтмол өгч ажиллалаа. Сар шинийн баярын өдрүүдээр иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай тогтмол холбоотой, харилцан мэдээлэл солилцон хамтран ажилласан.
    Баярын үеэр гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд явагдсан “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гарган “Баг” хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулж үр дүнг тооцон, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 3 төрлийн албан мэдэглийг 450 аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлж хяналт тавьж ажиллаж байна.
    Цагдаагийн хамгаалалтанд байдаг Монгол банк, ОХУ-ын элчингийн харуул, Ус сувгийн харуулын постууд, Хөдөлгөөнт болон явган эргүүл, саатуулах баривчлах байрны жижүүрүүдийн үйл ажиллагааг байнга шалгаж  ажлын хариуцлага сонор сэрэмжийг өндөржүүлж, галт зэвсэг тусгай хэрэгсэлтэй зааврын дагуу харьцах талаар зааварчлага өгч, ёс журмын эргүүлийг 24 цагаар томилон үүрэг гүйцэтгүүллээ.
       Орхон, Хонгор, Шарын гол сумдад баярын үеэр хүч нэмэгдүүлэн  ажиллуулж, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын сонор сэрэмжийг дээшлүүлэх талаар үүрэгжүүлж байнгын холбоотой ажилласан.  Энэ хугацаанд 32 хэрэг учрал гарсан.
Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх өдрүүдэд болон өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлсэн үед Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу  давхардсан тоогоор 75 офицер, 125 цагдаа, хөдөлгөөнт эргүүлийн 30 алба хаагч, 85 цагдаа-зохицуулагч, нийт 315 алба хаагч, давхардсан тоогоор 40 автомашин, 15 суурин станц, 150 гар станцтайгаар үүрэг гүйцэтгэж хувь хүн 155, айл өрх 25, баар цэнгээний газар 250-г шалгаж захиргааны зөрчил 365-г илрүүлж, зөрчил гаргасан 33 хүнийг 182.000 төгрөгөөр торгож, гудамжинд ухаангүй согтож унасан 29 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, цагийн хуваарь хэтрүүлэн ажилласан болон бусад зөрчил гарган ажиллаж байсан 2 ААНБ-гын илрүүлэн 350.000 төгрөгний торгууль ноогдуулж ажилласан. Саатуулах байранд 79 хүн хүргэгдэн ирснийг холбогдох журмын дагуу хүлээн авч, эмнэлгийн туслалцаа шаардлагатай 1 хүнд тусламж үзүүлж, 59 хүнд хууль зүйн зөвлөгөө өгсөн байна.
Албаны бэлэн байдал хангаж ажиллах хугацаанд Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын нийт алба хаагчид үүргээ хэвийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн.

ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН: НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСГИЙН ДАРГА, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Р.ГАНТУЛГА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%