Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙНХЭН ШАЛГАЛТ ХИЙВ

2015-02-23

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Дэд даргын баталсан 2015 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 02-02/28 тоот “Сар шинийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу Чингэлтэй дүүрэгт худалдаа, үйлчилгээ явуулж байгаа 28 аж ахуйн нэгж, 231 иргэн хамрагдсан шалгалтыг Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн хийжээ.
Шалгалтаар хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг, шошгогүй, мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээгүй, үйлдвэрлэсэн он, сар, өдөр тавиагүй, бүтээгдэхүүний дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн, шинжилгээ баталгаажилтгүй “Өег -999” нэрийн бууз, банш, дотор махан таташ, “Суман гүн”, “Алиман сар”, “Сигнал” ХХК-ийн худалдаалагдаж буй хэвийн боовны шошгон дээр хадгалах хугацааг буруу тэмдэглэсэн, чаналгын гурилан бүтээгдэхүүний стандартыг бичсэн зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрсэн байна.
Шалгалтаар хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй хадгалалтын хугацаа дууссан 30.9 кг 79 ширхэг, 257.6 мянган төгрөгийн зөгийн бал, эрдэнэ шиш, шоколад,чихэр, масло, “Esse Change” нэрийн тамхийг хураан авч хүн амын эрүүл мэнд, удмын санд учирч болох хохирол, эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%