Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Оюунчимэг тойрогтоо ажиллалаа

2015-02-18

Архангай аймгийн Тариат сумын удирдлагууд сар шинийн баярыг тохиолдуулан ахмад буурлуудаа хүлээн авах хийгээд хүчит бөхийн барилдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. 


Хөхөгчин хонин жилийн сар шинийн арга хэмжээнд Тариат сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Д.Оюунчимэг, Улаанбаатар хот дахь Тариат сумын нутгийн зөвлөлийн тэргүүн Х.Ганхуяг, дэд тэргүүн н.Эрдэнэбаяр тэргүүтэй төлөөлөл хүрэлцэн очиж ахмад буурлуудад гарын бэлэг хүртээлээ. 
Тариат сум нь морин жилдээ 1442 өрхийн 4775 хүн амтай болж, 220,273 толгой мал тоолуулж өнгөрсөн оныхоос мал сүрэг нь 14,6% өссөн байна.


Тус сумын хамгийн олон малтай өрхөөр Хорго багийн малчин Н.Мөнхбат 2016 толгой мал тоолуулан шалгарчээ.
Энэ онд 1000-с дээш малтай 22 өрх байгаагаас шинээр дөрвөн малчин "Мянгат" малчин болжээ.
Аймгийн Сайн малчин зургаа, Сумын Сайн малчин тав, Шилдэг уяачаар нэг, сумын Алдарт уяачаар хоёр малчин тус тус тодорсон байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%