Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Оны эхний томилолт Өлзийт сумаас эхэллээ

2015-01-15

Аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй ажлын хэсэг энэ сарын 9-11-ний өдрүүдэд Өлзийт сумын иргэдтэй уулзалт хийлээ.
 

2014 оны 10 дугаар сарын 1-нд Засаг даргын а/555 дугаар захирамжаар аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч М.Батжаргал, Тамгын дарга Б.Лхагвасүрэн нараар тус тус ахлуулсан ажлын дөрвөн хэсэг 19 сум 99 багийн иргэдтэй уулзалт хийж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, цаашид хийж хэрэгжүүлэх ажлыг иргэдэд танилцуулах, малчдын санал хүсэлтийг сонсож ажилдаа тусгах зорилгоор оны эцэст ажилласан билээ.

Оны эхний сум орон нутгийн томилолтоо аймгийн Засаг дарга Өлзийт сумаас эхэлж, Байшир, Бодонт, Ямаат, Хөшөөт багийн нийт 300 гаруй иргэдтэй уулзахын сацуу Өлзийт суманд зохион байгуулагдаж буй улсын мөсний шагайн цомын тэмцээний арга хэмжээнд оролцлоо.
Өлзийт сумын иргэдэд тулгамдаад буй нийтлэг асуудал үлийн цагаан оготно, худаг усны хангамж, малын хулгай, халамжийн зарим асуудлууд байлаа. Харин нутгийн иргэдийн санааг түгшээж буй гол асуудал Төмөртийн талд үүсээд буй ашигт малтмалын хайгуулын ажиллагаа юм.



Аймаг, сумаас олгогдсон хууль ёсны зөвшөөрөл байхгүй, Ногоон хөгжлийн аймаг болох зорилт дэвшүүлсэн Архангай аймгийн хувьд энэ асуудалтай тууштай тэмцэж, эсэргүүцэж байгаагаа Засаг дарга иргэдэд тайлбарлалаа.
Мөн цаашид хэрхэх талаар сумын иргэд болоод сумын удирдлагуудад зааварчилгаа өгсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%