Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Өнгөрөгч онд нэг цонхны үйлчилгээний төв нээгдлээ

2014-12-18

Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, сайжруулахтай холбогдсон “Нэг цонхны үйлчилгээ” өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 21 аймгийн төв, 4 сум, нийслэлийн 9 дүүрэг, 3 хороонд нийтдээ 38 цэгээс Засгийн газрын агентлагуудаас үзүүлж байгаа үйлчилгээнүүдийг иргэдэд хөнгөн шуурхай хэлбрээр хүргэж байна.

Архангай аймгийн хувьд Монгол улсын засгийн газрын “Нэг цонхны үйлчилгээний” талаар авах зарим арга хэмжээний тухай 2013 оны 153 дугаар тогтоолыг улсын хэмжээнд үлгэр жишээ хэрэгжүүлэх зорилгоор “Бодит ажил бодит үр дүн”-гийн жилийн ажлын хүрээнд 2014 онд 12 суманд Нэг цонхны үйлчилгээг нэвтрүүллээ.
Үүний зэрэгцээ аймгийн төвийн “Нэг цонхны үйлчилгээний төв”-ийг аймаг хөгжүүлэх сангийн эх үүсвэрээр иж бүрэн засвар тохижилтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийлгэн улсын комисс хүлээн авсан байна. Энэ үйл ажиллагааг ДАЗТ” ХХК богино хугацаанд хийж гүйцэтгэжээ.
Энэ төвөөр зөвхөн Цэцэрлэг хотын иргэдээр зогсохгүй манай аймгийн 19 сум , 99 багийн иргэд ,байгууллага,аж ахуйн нэгжүүд нийтээрээ үйлчлүүлж төрийн бүх үйлчилгээг нэг дороос нээлттэй , ил тод , чирэгдэлгүй , хөнгөн шуурхай хүртэх боломжтой болж буйгаараа онцлог юм.

Тухайлбал энэхүү төвөөс:
- Хөдөлмөрийн үйлчилгээ
- Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээ
- Нийгмийн халамжийн үйлчилгээ
- Нийгмийн даатгалын үйлчилгээ
- Газрын харилцааны үйлчилгээ
- Иргэний бүртгэлийн үйлчилгээ 
- Хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээ
- Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих үйлчилгээ
- Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах үйлчилгээ
- Эрдэнэбулган сумын 2-р баг
- Эрдэнэбулган сумын 3-р багийн Засаг даргын үйлчилгээ
- СӨХ-ийн үйлчилгээг иж бүрнээр нь авах боломжтой болж байна. 

“Нэг цонхны үйлчилгээний төв” нь иргэдийн ашиг сонирхлыг эрхэмлэж, төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ил тод, хүнд сурталгүй болгох, иргэдэд ойртуулах, төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд энэ зорилтыг ханган цаашид үйлчилгээг чанаржуулах, жигдрүүлэх, иргэдэд хүртээмжтэй байх үүднээс бүхий л санаачилгуудыг дэмжин ажиллах болно хэмээн аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат нээлтийн үеэр хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%