Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2015-02-27

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан “Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр”, Засаг даргын “Цэргийн үүрэгтний эрүүл мэндийн талаар авах арга хэмжээний тухай” 2014 оны А/390 дүгээр захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны “Захирамжийн хэрэгжилтийг хангах тухай” А/480 дугаар тушаалын хэрэгжилтийн байдал, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын явцын тайлангийн хурлыг зохион байгууллаа.
Тайлангийн хуралд Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга хурандаа Ц.Анхбаяр, дүүргийн ЗДТГ-ын дарга Ж.Эрдэнэбат, ажлын хэсгийнхэн, дүүргийн Эрүүл мэндийн төв, хороодын Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн эмч нар оролцлоо.
Хуралд дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг, 16 дугаар хорооны Засаг дарга Ш.Жаргалсайхан, хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нараас эрүүлжүүлэлтийн явцын мэдээлэл, танилцуулгыг хийсэн. Оролцогч нараас харилцан ажлын санал солилцсон, санаа авахаар ач холбогдолтой хурал боллоо гэж дүгнэж байна.
Цаашид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ажлыг эрчимжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарах, эрүүл мэндийн төвүүдийн ажлын уялдааг сайжруулах, харилцан мэдээлэл солилцох нөхцлийг бүрдүүлэх, ирүүлж байгаа тайлан, мэдээнд бичиг хэргийн стандартыг баримталж ажиллах талаар ЗДТГ-ын дарга Ж.Эрдэнэбат үүрэг, чиглэл өглөө.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%