Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо.

2015-03-04

Аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 2014 оны ололт, амжилт, тулгамдсан асуудлыг дүгнэж, 2015 онд эрүүл мэндийн засаглал, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор “Эрүүл мэндийн засаглал ба төр хувийн хэвшлийн түншлэл” удирдах ажилтны зөвлөгөөнийг 2-р сарын 27-ны өдөр зохион байгуулж улс, хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын бүх шатны 65 удирдах ажилтнууд оролцов.Зөвлөгөөнийг нээж, Аймгийн Иргэдийн хурлын дарга Ч.Цэндсүрэн, Аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ч.Чүлтэмбат нар хүндэтгэлийн үг хэлсэн ба 2014 онд эрүүл мэндийн эмч, ажиллагсдын хийж бүтээсэн ололт амжилтанд талархаж, цаашид орон нутгийн төр захиргааны байгууллагаас эрүүл мэндийн асуудлыг хамтран шийдвэрлэх, иргэдийн санал хүсэлтэнд тулгуурласан тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхийн чухлыг онцолж, амжилт хүслээ. Зөвлөгөөнд ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл 2014 оны эрүүл мэндийн салбарын онцлох үйл ажиллагаа ба 2015 онд ЭМСЯ-ны болон аймгийн ЭМГ-ын бодлого чиглэл, гүйцэтгэлийн ХШҮ-ны зөвлөмжийн талаар илтгэл тавьж зөвлөгөөн эхлэв. Мөн зөвлөгөөнд Нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, эмийн бодлого, эх хүүхдийн тусламж үйлчилгээ, халдварт ба халдварт бус өвчний сэргийлэлт, сувилахуйн тусламж үйлчилгээ, оношлогоо эмчилгээний технологи, Өрх, Сум, Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний талаар 2014 онд хийсэн онцлог үйл ажиллагаа, 2015 онд хэрэгжүүлэх ажлын чиглэлийн талаар ЭМГ-ын холбогдох мэргэжилтнүүд, дарга, захирлууд илтгэл тавьлаа.
Зөвлөгөөний онцлог нь ЭМСЯ-наас дэвшүүлж байгаа Төрийн өмчийн эмнэлгийн засаглалыг хэрэгжүүлэх, Аймгийн иргэдийн хурлаас дэвшүүлсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх бодлогын дагуу “Эмнэлгийн засаглал ба төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр онолын мэдээллийг сонсч, цаашид хэрэгжүүлэхэд тулгамдах асуудлыг илрүүлэх, 2015 онд хийх ажлын арга замыг тодорхойлох бүлгийн ажлыг зохион байгуулж, нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрсэн явдал юм.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%