Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Орон нутгийн хурлын дотоод зохион байгуулалт

2015-03-05

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосноор тухайн     нутагт байнга оршин сууж байгаа, сонгуулийн насны нийт иргэдээс 4 жилийн хугацаатайгаар шууд сонгогддог иргэдийн төлөөллийн байгууллага юм. Харин     засаг захиргааны анхан шатны нэгж болох баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурал нь тухайн баг,хороонд оршин сууж буй нийт иргэдийн оролцоотой үйл ажиллагаагаа явуулдаг шууд ардчиллын байгууллага билээ. Энэ бүлэгт ИТХ-ын дотоод зохион байгуулалтын талаар авч үзэх хэдий ч ИНХ- д адилтган авч хэрэглэх боломжтой зохицуулалтыг тухай бүрт нь дурдах болно.
Хурал нь хамтын шийдвэр гаргадаг, хамтын хариуцлага хүлээдэг, үүний зэрэгцээ байнгын бус ажиллагаатай гэх зэрэг онцлогтой байгууллага бөгөөд энэ бүхнээс хамааралтайгаар үйл ажиллагаагаа дор дурдсан 6 хэлбэрээр явуулдаг. Үүнд:
Хуралдаан
Тэргүүлэгчид
Хороо
Түр хороо
Намын бүлэг
Ажлын алба
Хуралдаан
Хуралдаан нь нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь юм. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь хамтын шийдвэр гаргадаг этгээд болохынхоо хувьд хуралдах нь түүний шийдвэрээ гаргах үндсэн арга бөгөөд нийт төлөөлөгчдийн олонх нь хуралдаанд оролцсоноор хүчин төгөлдөр болж (өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах хууль ёсны бүрэлдэхүүн бүрдэж) шийдвэрээ гаргадаг байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг хэн нэгэн этгээд түүний дотор ИТХ-ын дарга, төлөөлөгч дангаараа буюу хэсэг бүлгээрээ төлөөлөн гаргах эрхгүй бөгөөд хуулийн дагуу иргэдээс сонгогдсон бүрэлдэхүүн хуралдаж байж  сая шийдвэр гаргах эрх нь үүсдэг.
ХУУЛИЙН ЗААЛТ-1. Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйл: 62.1. Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.
62.2. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.
Хуралдаанаар тухайн Хурлын эрх хэмжээнд хамаарах бүхий л асуудлыг, түүний дотор тухайн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг ч хэлэлцэн шийдвэрлэж болно. Хурлын эрх хэмжээнд хамаарах бүхий л асуудал гэдэгт хуулиар заасан Хурлын бүрэн эрхээс гадна хуулиар хориглоогүй болон бусад байгууллага. албан тушаалтны бүрэн эрхэд хамааруулаагүй асуудлаас бусад асуудлыг ойлгоно. Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарах асуудал нь ч тухайн Хурлын хуралдаанаар хэлэлцэж болох асуудалд хамаарна. Учир нь Тэргүүлэгчид нь зөвхөн Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхээ хэрэгжүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагын үүргийг гүйцэтгэдэгт оршино.
ХУУЛИЙН ЗААЛТ-2.  Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дугаар зүйл:
59.2.    Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дуурэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.
Хуралдааныг тухайн Хурлын дарга удирдан явуулна. Хурлын даргын түр эзгүйд аль нэг Тэргүүлэгч удирдан явуулахаар хуулинд заасан. Харин чухам аль Тэргүүлэгч удирдах учиртайг Хурал өөрөө тогтооно. "Өөрөө" гэсний учир нь хуулиар бус, нутгийн өөрөө удирдах байгууллага журамлан зохицуулах нь зүйтэй гэсэн үг. Хэрхэн зохицуулах нь тухайн Хурлын өөрийнх нь асуудал мөн боловч хуулийн хүрээнд зохицуулах хэд хэдэн боломж байгааг энд хөрвүүлье. Нэгд, Хурлын дарга түр эзгүйд хуралдааныг зохион байгуулах нь тодорхой болбол Тэргүүлэгчдийн хурлаар урьдчилан хэлэлцэж, аль нэг Тэргүүлэгчийг хуралдаан даргалуулахаар томилж байхаар тогтоож болно. Хоёрт, Хурлын дарга хүрэлцэн ирээгүй тохиолдолд хуралдааны эхэнд аль нэг Тэргүүлэгчийг хуралдаан даргалуулахаар нийт төлөөлөгчдийн ердийн олонхийн саналаар сонгож байхаар тогтоож болно. Гуравт, Хурлын даргыг орлон ажиллах нэг Тэргүүлэгчийг байнга ажиллуулахаар Тэргүүлэгчдийн шийдвэрээр буюу Хурлын шийдвэрээр томилж болно. Гэвч энэ нь төсөв санхүүгийн утгаараа ч (орлогчид ажлын хөлс, урамшуулал олгох хэрэгцээ гарна), ёс зүйн утгаараа ч (Тэргүүлэгчид дундаас бас нэгэн илүү "эрхтэй" хүн гарч ирнэ) шууд аваад хэрэгжүүлчихмээр сайхан санаа биш юм.
ХУУЛИЙН ЗААЛТ-3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйл:
23.6. Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана.
Анхдугаар хуралдааныг тухайн Хуралд сонгогдсон нийт төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь даргалах учиртайг хуулинд заасан. Харамсалтай нь хэд хэдэн аймаг, сумын ИТХ энэхүү хуулийн заалтыг 2008 онд зөрчиж, Хурлын даргаа сонгомогц шинэ дарга нь хуралдааныг удирдан явуулж байсан тохиолдол бий.
"Хуралдаан даргална" хэмээх үүрэг нь хамтын шийдвэр гаргадаг байгууллагын хувьд онцгой үүрэг бөгөөд юуны өмнө шийдвэр гаргах үйл явцыг хууль болон холбогдох бусад эрхийн акт (тухайлбал. Хуралдааны дэг)-ын хүрээнд удирдан явуулах, хэлэлцүүлэг, санал хураалтыг удирдах, хуралдааны дэг сахиулах ажил үүнд хамаарна. Энд "даргалах" хэмээх үүрэгт "өмнөөс нь шийдвэр гаргах" үүрэг огт хамаарахгүй. Харин хууль дээдлэх, цөөнхийг сонсох, зарчимч, шударга байхыг шаардана.
ХУУЛИЙН ЗААЛТ-4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тууний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйл: 23.14. Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална.
Хуралдааныг хуулиар тогтоосон хэм хэмжээний хүрээнд, тухайн Хурлаас тогтоосон "Хуралдааны дэг"-ээр хуралдааныг явуулна. Хуралдааны дэг нь хуралдааны үед үүсэх эрх зүйн харилцааг зохицуулах баримт бичиг юм. Хуралдааны дэгийг өөрийн онцлогийг тусган тухайн Хурал өөрөө тогтоож мөрдөнө. Дэг боловсруулахдаа хуулийн заалтыг хуулж бичих бус, харин тухайн хуулийн хүрээнд дэлгэрүүлж.тодорхой болгох замаар хуралдааныг аливаа саадгүй явуулах боломжийг бүрдүүлэхэд анхаарах учиртай. Өөрөөр хэлбэл, дэг нь ямагт "онгойлгоод гарч болох гарц" байх ёстой. Хуралдааны дэгээр дор дурдсан асуудлыг зохицуулна. Үүнд:
Хуралдааныг нээх: Хуралдааныг нээх үйлдэлд хуралдааныг албан ёсоор нээж байгааг мэдэгдэх ёсоос гадна нээхийн өмнө хуралдаан хүчинтэй эсэхийг буюу хуралдаанд ирвэл зохих нийт төлөөлөгчдийн талаас илүү хувь нь хүрэлцэн ирсэн эсэхийг тогтоож мэдээлэх; хэлэлцэхээр товлосон асуудлуудыг танилцуулах үйлдэл хамаарна.
Хуралдааны дотоод журам: Үүнд хуралдааны байрт тавих шаардлага; хуралдааны үед үг хэлэх, асуулт асуух, завсарлага авах журам, хугацаа; хуралдааны хугацааг сунгах журам; хуралдааны үед сахиулах дэг журам, ноогдуулах хариуцлагын хэм хэмжээ зэрэг горимын асуудлууд хамаарна.
Хуралдааны явцын тэмдэглэл хөтлөх: Үүнд явцын тэмдэглэл хөтлөх, аудио, видео бичлэг хийх журам, явцын тэмдэглэлийг ашиглах, хадгалах, нийтийн хүртээл болгох асуудлууд хамаарна.
Хуралдааны бичиг баримт боловсруулах: Хуралдааны үед хэлэлцэж байгаа асуудлаар гарах шийдвэрийн төслийг боловсруулах, санал хураалтаар орсон өөрчлөлтийг алдаагүй тусгаж байх ажлын хэсэг ажиллуулах хэрэгцээ гардаг. Энэхүү ажлын хэсгийн бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах журам, үүрэг, хариуцлагыг хуралдааны дэгд тусгах нь зүйтэй.
Асуудлыг хэлэлцэх, шийдвэр гаргах: Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг сонсох, хэлэлцэх горим, шийдвэр гаргахад шаардлагатай саналын хэмжээ ("хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн талаас илүү хувь" гэх мэт) зэргийг нарийвчлан тогтоох учиртай. Үүнд мөн тухайн нутгийн хувьд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл зарим асуудлыг шийдвэрлэх саналын доод хэмжээг ердийн олонхоор бус, тухайлбал дийлэнх олонхоор (66.7 хувиас дээш) тогтоохыг үгүйсгэхгүй. Энэ нь хуулинд харшлахгүй бөгөөд гагцхүү хүчин төгөлдөр мөрдөж буй хуралдааны дэгд заасан байх шаардлагатай.
ХУУЛИЙН ЗААЛТ-5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйл:
25.1. Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална.
Санал гаргах, санал хураах, тоолох: Хуралдааны үед төлөөлөгч саналаа гаргах (үг хэлэх буюу бичгээр илэрхийлэх замаар), хэлэлцэж байгаа асуудлаар санал хураах (ил буюу нууц санал хураалт), саналыг тоолох, Тооллогын комисс байгуулах, түүний ажиллах журам зэргийг үүнд хамааруулан тогтооно. - Шийдвэрийг ёсчлох: Хурлыншийдвэрийгбатлах, гарсан шийдвэрийн эхийг уншиж сонсгох, хэвлэх, гарын үсэг зурах, тамгалах журам, шийдвэрийг хүргүүлэх байгууллага, албан тушаалтан зэргийг үүгээр тогтооно.
ХУУЛИЙН ЗААЛТ-6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйл:
    25.2. Хурлын бологчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна. 25.4. Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдон Хурлын Тэргүүлэвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно.
Хурал өөрийн эрх хэмжээний хүрээнд бие даан шийдвэрлэх учиртай боловч хуралдааны дэгээс "гадуур" зохицуулах шаардлагатай хэд хэдэн асуудал бий. Үүнд:
Хурлын хуралдаан (ээлжит. ээлжит бус)-ыг зарлах, бэлтгэл ажлыг хангах
Асуудлыг санаачлан Хуралд өргөн мэдүүлэх
Тэргүүлэгчдийн ажиллах журам
Хороо, түр хорооны ажиллах журам
Намын бүлгийн ажиллах журам
Төлөөлөгчийн ажиллах журам
Ажлын албаны ажиллах журам
Засаг даргын тайланг нь сонсох, үнэлэлт өгөх, итгэл хүлээлгэх эсэх, огцруулах, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх
Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих Иргэдийн саналыг авах, шийдвэрийг сурталчлах, иргэдтэй харилцах зэрэг асуудлыг хамааруулан авч үзэх бөгөөд энэ жагсаалт үүгээр бас дуусгавар болохгүй юм.
Тэргүүлэгчид
Тэргүүлэгчид нь нутгийн өөрөө удирдах байгууллагын үүргийг тодорхой хугацаанд (Хурлын хуралдааны чөлөө цагт) гүйцэтгэдэг тухайн Хурлын бүрэлдэхүүнээс нь сонгогддог, бие даасан шийдвэр гаргах эрх бүхий этгээд бөгөөд Тэргүүлэгчдийн үндсэн чиг үүрэг нь Хурлыг удирдах гэхээсээ илүү байнгын тасралтгүй ажиллагааг нь хангах явдал юм.
Тэргүүлэгчид нь зөвлөлт байгууллын үеэс иргэдийн төлөөллийн байгууллагыг төлөөлөн шийдвэр гаргах, удирдах цөөнхийг нэрлэж хэвшсэн ойлголт бөгөөд өнөө үед манайд орон нутгийн Хурлын хэмжээнд хэрэглэж байгаагаас гадна БНХАУ, БНАСАУ-д л хэрэглэж байгаа хуучирсан гэж хэлж болохоор нэр томьёо юм. Социализмын үеэс аливаа хурлын Тэргүүлэгчдийг удирдах бүрэлдэхүүн хэлбэрээр ойлгож.ажиллуулж ирсэн болохоор өнөөдөр ч орон нутгийн Хурлын Тэргүүлэгчдийг түүний адил удирдах бүрэлдэхүүн хэмээн ойлгох нь түгээмэл байна. Тэргүүлэгчдийг удирдах бүрэлдэхүүн хэмээн үзэх нь Хурлын төлөөлөгчид.улмаар Хурлын өөрийнх нь ач холбогдлыг бууруулж.цөөхөн хүн нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөн шийдвэр гаргахад хүрэх юм.
Тэргүүлэгчдэд хэдийгээр Хурлыг удирдах үүрэг байхгүй ч, Хурлын хамгийн зохион байгуулалттай, идэвхтэй хэсэг нь байж, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэхэд манлайлагчид нь байх учиртай. Иргэдийн санаа бодлыг сонсох, Хурлын шийдвэрийг иргэдэд сурталчлах, орон нутгийн хэмжээний бодлого боловсруулах зэрэг ажилд тэргүүлэн оролцож, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах гол хүч нь байвал зохино.
Хороо
Хороо нь Хурлын тодорхой эрхлэх асуудлыг дагнан хариуцах дотоод зохион байгуулалтын нэг хэлбэр юм. Хороо нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Хурлаас гарах шийдвэрийн төсөл боловсруулах, шийдвэрийн төсөлд санал өгөх, эрхлэх асуудлаараа иргэдийн санаа бодлыг судалж хэлэлцэх, дүгнэлт гаргах, тодорхой байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд дүгнэлт өгөх зэргээр Хурлын шийдвэрийг үндэслэлтэй, мэргэших магадлалтай гаргахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа эрхлэн явуулна.
ХУУЛИЙН ЗААЛТ-7. Монгоп Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дугаар зүйл:
21.1.    Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий хороог байгуулан ажиллуулж Хурлын тасралтгүй, байнгын уйл ажиллагааг хангана.
Хороог байгуулахдаа анхаарах нэг зүйл нь уг хороонд хэдий хэр өргөн хүрээтэй асуудал хариуцуулж байгаагаа эргэн харах зүйтэй. Хэт их өргөн хүрээтэй асуудал хариуцан авсан хороо нь идэвхтэй ажиллахын оронд "нуугдмал" байдалд шилжин орох нь элбэг байгаа талаар өөрийн судалгаандаа Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын ИТХ-ын дарга Мандахбаяр дурдсан байдаг. Тэгэхээр ИТХ нь бүрэн эрхийнхээ хугацааны эхэнд үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлүүдийг тогтоож, тэр чиглэлээрээ хороод байгуулан ажиллах нь хэт их өргөн хүрээтэй асуудлыг хариуцан аль ч үгүй үлдэх явдлаас сэргийлсэн.түүний зэрэгцээ "амалсан" ажлаа хийж гүйцээх сайхан боломж олгосон явдал гэж ойлгож болно.
Хороодын тоо, нэг хорооны гишүүний тоо хэд байхыг Хурал нь өөрөө л тогтоох бөгөөд нийт төлөөлөгчөө тэнцүү хуваан 4-5 хороотой болгон зохион байгуулж байгаа өнөөгийн нийтлэг практикаас зайлсхийж, нэг төлөөлөгч хэд хэдэн хорооны гишүүн байж болохоор зохион байгуулах боломж бий. Ингэснээр хороодын үйл ажиллагааны уялдаа сайжрах ба хороодын дунд хариуцан ажиллах асуудлын давхцал, хийдэгдэл гарахгүй байх магадлал нэмэгдэх юм.
Зайлшгүй байх хороодод төсөв санхүүгийн, нутгийн захиргааны асуудал эрхэлсэн хороодыг нэрлэж болох ба харин нийгмийн бодлогын болон ХАА-н бодлогын асуудлаар тус тус хэд хэдэн хороо байгуулж болох юм. Тухайлбал, тухайн Хурлын бүрэн эрхийн хугацаанд тэргүүлэх чиглэлээ тодорхойлохдоо нийгмийн халамжийн асуудлаар, эсвэл хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр гэх мэтчилэн нийгмийн бодлогын тодорхой асуудлаар дагнасан хороо байгуулж ажиллуулж болох юм.
ХУУЛИЙН ЗААЛТ-8. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дугаар зүйл:
21.2.    Хороог Хурлын бүрэн эрхийн хугацаагаар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулах бөгөөд Хорооны даргыг тухайн хорооны төлөөлөгчдийн дотроос сонгоно.
Түүнчлэн хороог заавал Тэргүүлэгчдийн хэн нэгнээр удирдуулах бус, харин өөр нэг төлөөлөгчөөр удирдуулж, Тэргүүлэгчид нь бусад төлөөлөгчдийн хамтаар хорооны үйл ажиллагаанд оролцдог байвал Тэргүүлэгчдээс гадна хороодын дарга нар гэсэн бас нэгэн идэвхтэй оролцоотой төлөөлөгчид "гарч ирэх" талтай. Хорооны эрх хэмжээ, ажиллах хэлбэр, хүлээх хариуцлагыг ИТХ нь өөрийн эрх хэмжээний хүрээнд бие даан тогтоох нь зүйтэй.
Хороо нь өөрийн эрхэлж байгаа асуудлын хүрээнд иргэдийн санаа бодлыг судлах, ИТХ-аар хэлэлцэх асуудлын талаар саналаа гаргах, холбогдох бичиг баримтыг боловсруулах. түүний хууль эрх зүй. нийгэм, эдийн засгийн үндэслэлийг судлах, байгууллага, албан тушаалтны (түүний дотор тухайн нэгжийн Засаг даргын) үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, ИТХ-ын шийдвэрийг сурталчлах, тайлбарлан таниулах, хэрэгжилтийг нь тооцох, нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Мөн ИТХ- аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн асуудлыг өөрийн эрхлэх асуудлын хэмжээнд хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргана. Хорооны шийдвэр нь бие даасан шийдвэр огт бус бөгөөд уг асуудлаар ИТХ шийдвэрээ гаргаж байж сая албан ёсны болох юм.
ХУУЛИЙН ЗААЛТ-9. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дугаар зүйл:
21.3.    Хороо тухайн Хуралд ажлаа хариуцан тайлагнана.
Түр хороо
Түр хороо нь тодорхой зорилгын хүрээнд ИТХ-ын нэрийн өмнөөс иргэдийн санаа бодлыг судлах. тодорхой байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг хянан шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх додорхой асуудлаар бодлогын баримт бичиг боловсруулах зэрэг тодорхой хугацаатай ажил үүргийг гүйцэтгүүлэхээр түр хороог байгуулан ажиллуулж болно. Түр хорооны бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах журам, гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг ИТХ өөрөө тогтооно.
Түр хороо нь өөрийн гүйцэтгэж буй үүргийнхээ хүрээнд гаргах шийдвэр нь ИТХ-ын шийдвэрийн төсөл, шийдвэрийн төсөлд гаргасан санал дүгнэлт, шийдвэрийн хэрэгжилт, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд өгсөн үнэлэлт дүгнэлт байна. Гэхдээ энэ нь ИТХ-аар хэлэлцсэний дараа баталгаажиж, албан ёсны шийдвэр болох учиртай. Өөрөөр хэлбэл түр хороо нь бие даан шийдвэр гаргахгүй, харин ИТХ-ын шийдвэрийн үндэслэлийг боловсруулах юм.
Түр хороог апиваа ажпын хэсгээс ялган авч үзэх нь чухал. Түр хороо нь Хурлын албан ёсны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд эрхлэн явуулах үйл ажиллагаа нь Хурлаас олгосон бүрэн эрхээр баталгаажин хэрэгжих учиртай.
ХУУЛИЙН ЗААЛТ-10. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дугаар зүйл:
21.5. Хорооны тоо, бүрэлдэхүүн, түүнчлэн Хороо болон түр хороо, ажлын хэсэг байгуулах, түр хороог татан буулгах, тэдгээрийн ажиллах журмыг Хурал өөрөө тогтооно
Намын бүлэг
Намын бүлэг нь ИТХ-д төлөөлөлтэй улс төрийн намууд өөрсдийн үзэл баримтлалын хүрээнд тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд оролцох боломжийг олгож байгаа, Хурлын үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Монголд нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэхэд улс төрийн намууд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хэдий ч намууд Хурлын үйл ажиллагаанд голлох үүрэгтэй оролцохдоо зөвхөн өөрсдийн эрх ашгийн үүднээс асуудалд ханддаг нь нутгийн өөрөө удирдах ёсны хөгжилд чөдөр тушаа болж байгааг тэмдэглэж байгаа юм.
Намын бүлгийн бүрэлдэхүүн, түүний ажиллах хэлбэр, намын бүлгээс ИТХ-ын хуралдаанд саналаа гаргах асуудлыг Хурал өөрийн онцлогийг харгалзан бие даан тогтоох нь зүйтэй. Намын бүлэг нь тодорхой албан тушаалтан (ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, Засаг дарга)-ыг томилох, сонгох, чөлөөлөх, огцруулахтай холбоотой асуудал,түүнчлэн тухайн нэгжийн төсөв. түүний гүйцэтгэл. нутгийн хөгжлийн бодпогын асуудал, газар эзэмших, өмчлөх, байгалийн баялаг ашиглах, олборлохтой холбоотой асуудал зэрэг чухал ач холбогдолтой, нутгийн иргэдийн язгуур эрх ашигтай шууд холбоотой асуудлуудад саналаа намаараа нэгтгэн оруулж,ИТХ-аар хэлэлцүүлэх боломжтой байх учиртай. Харин асуудал бүрээр намын бүлэг бүр саналаа илэрхийлэх албагүй бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх талаар саналаа гаргахдаа юуны өмнө намын бус.харин нутгийн иргэдийн эрх ашгийг урьтал болговол зохино.
Ажлын алба
ИТХ-ын ажлын алба нь Хурлын өдөр тутмын үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлж, хэвийн явагдах нөхцөлийг хангах үүрэг бүхий Хурлын бүтцийн байнгын нэгж юм. Өмнө дурдсан зохион байгуулалтын үндсэн 5 хэлбэрээс ялгарах гол шинж нь ажлын алба бол Хурлын үндсэн нэгж гэдэгт оршино. Ажлын албаны үндсэн чиг үүрэгт:
ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад туслах,дэмжлэг үзүүлэх,мэдээллээр хангах;
ИТХ-ын төсөв санхүүг захиран зарцуулах;
ИТХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах, ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдааны бэлтгэл ажил хангах ажлыг зохион байгуулах, хэлэлцэх асуудалтай холбоотой асуудлаар мэдээлэл цуглуулах, боловсруулалт хийх, хууль эрх зүйн лавлагаа гаргах, нийгэм,эдийн засгийн тооцоо гаргах;
ИТХ-ын албан хэргийг хөтлөн явуулах, архив, бичиг хэргийн ажил үүрэг;
ИТХ-ын шийдвэрийг түгээх, сурталчлах, нийтэд мэдээлэх, хэрэгжилтийг тооцох ажлыг зохион байгуулах;
ИТХ-ын нэрийн өмнөөс байгууллага, албан тушаалтан, иргэдтэй харилцах, мэдээлэл түгээх, цуглуулах, боловсруулалт хийх;
ИТХ-д хуулиар ногдуулсан бусад үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх;
Иргэдийн санаа бодлыг судлах ажлыг зохион байгуулах, тэдгээрийг нэгтгэн боловсруулах, ИТХ ба Тэргүүлэгчдэд дүнг танилцуулах, холбогдох шийдвэр гаргуулах ажлыг зохион байгуулах зэрэг ажил хамаарна. Энэ бүхнээс харахад өнөөгийн түвшинд ИТХ-ын ажлын албаны (ялангуяа сумдын ИТХ-ын ажлын албадын) бүтэц. орон тоо нь дээр дурдсан ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай бус байгаа нь харагдаж байна. Нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэхийн тулд ИТХ-ын ажлын албадыг бэхжүүлж чадавхжуулах нь тун чухал билээ. Ялангуяа ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгчдийн нутгийн өөрөө удирдах ёсны талаарх мэдлэг чадвар, туршлага хомс. үүний зэрэгцээ идэвх оролцоо сулхан байгаа өнөө үед ажлын албад нь хангалттай орон тоотой, мэдлэг чадвартай байх нь чухал билээ.
ХУУЛИЙН ЗААЛТ-11. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйл:
16.1. Аймаг, нийслэл, сум, дуургийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна. Мөн хуулийн 20 дугаар зүйл:
20.3.    Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд тууний орон тоо, цалингийн санг Тэргүүлэгчид өөрөө тогтооно.
20.4.    Ажлын албаны дарга нь тухайн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%