Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын
мэдүүлэг болон хөрөнгө, орлогын 2014 оны мэдүүлгийг шинэчлэн бүртгэх
ажлыг улсын хэмжээнд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03 дугаар
сарын 01-ний хооронд 60 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Улсын
хэмжээнд 38423 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч
буюу 99,99 хувь нь бүртгүүлэв. Үүнээс хуульд заасан хугацаандаа аймгийн ИТХ-д 530
албан тушаалтан хувийн ашиг сонирхлын
мэдүүлэг болон хөрөнгө, орлогын 2014 оны мэдүүлгийг шинэчлэн бүртгүүлсэн байна.