Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Судлаач мэргэжилнүүдийг хот төлөвлөх үйл явцад оролцуулна

2015-03-09

      Дархан хотын газар бүгд эзэнтэй болсон. Нэг хэсэг нь хашаа хатгаж, нөгөө хэсэг нь гэрчилгээгээ хадгалж байна. Иймд хотын төлөвлөлт, хөгжлийн арга замуудыг ярихгүй бол хэзээ ч хөгжил ирэхгүй энэ хэвээр байсаар 2050 онтой золгоно гэж  Иргэний Танхимын нээлттэй хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.

     Дархан хотыг 2016 оноос хойш хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд иргэд, мэргэжилтнүүдийн саналыг авах зорилготой тус хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын Судалгаа шинжилгээний хорооноос санаачилан аймгийн Иргэний Танхимд зохион байгууллаа.
      Бид одоог болтол сонгуулиар ялсан аль нэг намын мөрийн хөтөлбөрийн дагуу байшин будах, гаднах талбайг тохижуулах, хонгилын шугам солих, зам засах гээд хотод хийгдэж байдаг л нэг хэвийн асуудлуудыг шийдвэрлэсээр ирсэн. Дархан хот нь гэр хорооллоор бүслэгдэж, утаан дотор амьдарч байна. Хөгжлийг тодорхойлсон томоохон ажлын байр, хөтөлбөр төслүүд алга, нийслэл Улаанбаатартай холбосон ямар нэгэн тээврийн асуудлыг шийдвэрлэсэн зүйл алга. Нэг талаас болохгүйн зовлон олон байгаа ч, нөгөө талаас бид Дархан хотын хөгжлийн төлөвлөлтийг эртнээс хийж, анхаарахгүй бол хойч үедээ ямар хотыг өвлүүлэх гээд байгаа нь эргэлзээтэй байна гэж дээрхи хэлэлцүүлгийг зохион байгуулагч аймгийн ИТХ-ын Судалгаа шинжилгээний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийн эхэнд онцлосон юм. 
     Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Хөгжлийн бодлогын хэлтэс, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Дархан хотын үе үеийн удирдлагууд, үе үеийн ерөнхий архитекторууд, салбар салбарын судлаач мэргэжилтнүүд, Их дээд сургуулиудын судлаач багш нар оролцлоо. Тэдний зүгээс  Дархан-Уул аймгийг Дархан хотын статустай болгох нь хамгийн нэн тэргүүнд хийх шаардлагатай. Хотын статустай болчихвол баримт бичгээс эхлээд олон асуудлууд цэгцэрнэ. Хот төлөвлөлтийн Ерөнхий төлөвлөгөөг 20 жилээр бус ойр ойрхон тодотгож байя.  Хотын нэг урсгалтай зам ачаалалаа даахгүй боллоо. Өргөтгөх боломжийг судлая гэх мэтчлэн хот төлөвлөлтийн асуудлаар өөр өөрийн байр сууриа илэрхийлэв.
     Аймгийнхаа хөгжлийн стратегийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, орон нутгийн нөөц бололцоонд түшиглэсэн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, иргэд олон нийтийн санаачлагыг өрнүүлэхийг эрхэм зорилгоо болгосон тус хэлэлцүүлгийн эцэст судлаач мэргэжилнүүдийг хот төлөвлөх үйл явцад өргөн хүрээтэй оролцуулах ингэж оролцуулахдаа гэрээний үндсэн дээр судалгаа шинжилгээ хийлгэж байхад санал нэгдлээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%