Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баянхонгор‬ аймгийн Гурванбулаг суманд зохион байгуулагдсан хангайн бүсийн "Адуучин" тэмцээн амжилттай боллоо.

2015-03-10

Хангай бүсийн Адуучин тэмцээн Гурванбулаг сумын 1-р баг Цэнгэлийн голд 2015.03.07-ны өдөр УИХ гишүүн Д.Ганбатын ивээл дор зохион байгуулагдлаа. Тэмцээн уурга, ташуур шүүрэх, морь сэлгэх, морьтой шургуу уургалах, морь бугуйлдах зэрэг төрлөөр боллоо. Энэхүү арга хэмжээнд аймгийн Хангайн бүсийн сумд болох Эрдэнэцогт, Галуут, Хүрээмарал, Заг, Баянбулаг, Жаргалант сумдаас адуучид ирж хурд хүч авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөнөөс Гурванбулаг сум 1, 3-р байр, Жаргалант сум 2-р байрыг тус тус эзэллээ. Арга хэмжээ өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5891
4420 / 75%
919 / 16%
269 / 5%
283 / 5%