Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Томчуудаа уриалсан хүүхдүүдийн жагсаал болно

2015-03-06

Уламжлал болгон зохион байгуулагддаг “Хүүхдээ сонсох өдөр” энэ сарын 6-нд хүмүүнлэг, энэрэнгүй үйлстэй хүүхдүүдийн төлөөлөлийн дунд зохион байгуулагдлаа. Тодруулбал аймгийн “Улаан загалмайн хороо”, ДЗОУБ-ын Архангай дахь салбарт харъялагддаг тусч, энэрэнгүй үйлстэй хүүхдүүд аймгийн удирдлагуудтай уулзаж, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн сайн үйлсийнхээ ажлыг танилцуулж, сэтгэгдлээ хуваалцсан юм.

“Хүүхдээ сонсох өдөр” зохион байгуулагдаж эхэлснээс хойш 11 дэх удаагийн арга хэмжээ өмнөхөөсөө ялгаатай, онцлог байж чадлаа.
Учир юу гэвэл томчуудын хийж чаддагүй ажлыг тусч бүлгийн хүүхэд багачууд биеэр үлгэрлэн хийж, тайлагнаж байлаа.
Эрдэнэбулган сумын III багийн иргэн “С”-ыг багийн дарга нь ч тэр, Улаан загалмайн хороон дарга нар ч тэр аливаа нийгмийн үйл хэрэгт татан оролцуулах гээд чаддагүй байж. Амьдралын боломж тааруу, зөвлөн туслах зүйл энэ хүнд их байдгийг ДЗОУБ-ын сайн дурын идэвхтэн хүүхдүүд олж, бодит дэмжлэгүүдийг үзүүлж, энэ удаагийн үйл ажиллагаандаа ч татан оруулж чаджээ.
Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат хүүхэд бүрийн сэтгэгдлийг анхааралтай сонссны эцэст сурагчдын амралт болоод ЕЭШ эхлэхээс өмнө Цэцэрлэг хотынхоо ард иргэдийг эрүүл, аюулгүй, тав тухтай орчин өөд уриалсан сурагчдын жагсаалыг зохион байгуулвал ямар вэ хэмээн хүүхдүүдээс асуухад оролцогч хүүхдүүд дуу нэгтэй уг үйл ажиллагааг дэмжихээ илэрхийллээ.
Үүнийг аймгийн ИТХ, ЗДТГ, БСГ, ХГБХХ, ДЗОУБ, Улаан загалмай, хамтран зохион байгуулах төлөвлөгөө тусгагдлаа.
Хэн нэгний төлөө сайн үйлс хийлээ гээд хариу нэхэх бус харин ч улам урам орж, цаашдын ажлаа төлөвлөн эрч хүчтэй байдаг тухайгаа хүүхдүүд илэрхийлж байлаа.
Аймгийн НХХ-ийн дарга Ш.Нямдаваа: Та нар илүү олон болох хэрэгтэй, олон болох тусмаа үйл хэрэг тань олонд хүрч, танигдах болно. Хүмүүнлэг үйлстэй хүүхдүүдийнхээ үйл ажиллагааг бүхий л талаар дэмжихэд бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4973
3588 / 72%
872 / 18%
250 / 5%
263 / 5%