Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан хот болгон хөгжүүлэх саналыг уламжилав

2015-03-11

     УИХ-ын гишүүн Н.Батцэрэг 2015 онд нутгийн удирдлагын дэд хорооны даргын үүрэгт ажлыг авсан. Энэ хүрээндээ хурлын байгууллагыг бэхжүүлэх чиглэлд ямар ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаатай танилцах зорилгын хүрээнд орон нутагт ажиллаж байна.  Тэрээр өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчидтэй уулзалт хийв.
    Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эрх зуйн орчинг боловсронгуй болгож, санхүү, хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх  чиглэлээр хийх ажил олон байгааг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид уулзалтын үеэр онцолж байв.
      Үүний зэрэгцээ Үндсэн хуульд нэмэлт оруулах тухай ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаатай холбогдуулан Дархан-Уул аймгийг Дархан хот болгон хөгжүүлэх саналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс илэрхийллээ.
    Дархан хотын статусын асуудлыг онцлон хөндсөнөөс гадна нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажил үндсэн хуулинд туссанаараа ажиллаж чадахгүй байгаа учраас статус, хэрэгжүүлэх үүрэг, эрх мэдлийг тодорхой болгох хэрэгтэй. Энэ ч утгаараа нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааны хэмжүүр, шалгуурыг эрх зүйн хэмжээнд гаргах хэрэгтэй зэрэг саналуудыг нутгийн удирдлагын дэд хорооны дарга Н.Батцэрэгт уламжилсан юм.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%