Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, хэлтэс, агентлагуудын дарга нарын өргөтгөсөн сургалт боллоо

2015-03-10


2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 9.00 цагаас Нутгийн захиргааны ордоны их зааланд сургалт хөтөлбөрийн дагуу эхлэв. Сургалтыг Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Аймгийн засаг дарга Д.Бат-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Лхагвасүрэн нар нээлээ. 

Тус сургалтаар
  1. ХБХ-ийн мэдээлэл, 2015 онд анхаарч ажиллах асуудал /ХБХ-ийн дарга Д.Оюунчимэг/
  2. 2014 оны Төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн талаар /СТСХ-ийн дарга М.Гүрсүрэн/
  3. Сум, агентлагын удирдлагуудын 2015 онд анхаарч ажиллах зарим арга хэмжээний талаар /НХХ-ийн дарга Ш.Нямдаваа/
  4. Төрийн албан хаагчийн харилцааны ёс зүй /ХЗХ-ийн дарга С.Пүрэвсүрэн/
  5. Хяналт шинжилгээ үнэлгээний дүн, цаашид анхаарах асуудлууд /ХШҮТ-ийн дарга Л.Чадраабал/
  6. Албан хэрэг хөтлөлт, боловсон хүчнийг томилж, чөлөөлөх талаар /ТЗУХ-ийн дарга Ч.Хүрэлчулуун/
  7. Ядуурлаас гаргах өрх, иргэдийгсонгох тэдгээрийг ядуурлаас гаргах арга замын талаар /НХҮХ-ийн дарга Л.Аварзэд/
  8. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгоход орон нутгийн удирдлагын оролцоо /ЭМГ-ын дарга Р.Гандиймаа/
  9. Дулааны улирлын цаг агаарын төлөв байдал, цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа /УЦУОША-ны дарга Ё.Дандарваанчиг/
  10. Төрийн албан хаагчид гэмт хэрэг зөрчилд холбогдож буй байдал /ЦГ-ын дарга Р.Болдбаатар/
  11. Газрыг орон нутгийн хамгаалалтанд авах, байгалийн нөөц баялгийг бүрдүүлэх /БОАЖГ-ын дарга С.Сарантуяа/
  12. Боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилт ба боловсролын үнэлгээ /БСГ-ын дарга А.Амгаланбаатар/
  13. Хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого чиглэл /ХХААГ-ын дарга Ч.Баасанжав/
  14. Нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэх талаар /НДХ-ийн дарга Б.Баттцэцэг/
  15. Хөдөлмөр эрхлэлтийн бодлого чиглэлийн талаар /ХХ-ийн дарга Х.Отгонбат/
  16. Сумдын статистикийн үйл ажиллагаа, анхаарах асуудал /Статистикийн дарга Ц.Самдан/
  17. Цаг үеийн ажил болон цаашид анхаарч ажиллах асуудлаар чиглэл өгөх /ЗДТГ-ын дарга Б.Лхагвасүрэн/ нар тус тус мэдээлэл, сургалт өглөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%