Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дарханы манлайлагч эмэгтэйчүүд

2015-03-13

“Өнөөгийн нийгэм дэхь Манлайлагч эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг Дархан хотод боллоо. Аймгийн Нийгмийн Халамж Үйлчилгээний Хэлтэс, Гэр бүлийн  хөгжлийн төв, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт  янз бүрийн ажил мэргэжлийн 40 гаруй манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлэгт  “Хатан Эрдэнэ” сэдвээр инженер М.Дэмбрэлмаа, “Манлайлагч эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр боловсролын доктор Г.Бямбажав нар илтгэл тавьж хэлэлцүүлжээ.  Өвөг дээдсийн үеэс уламжлагдан ирсэн Монгол хатадын ухааныг өвлүүлэх нь  орчин үеийн төрд хичнээн хэрэгтэй байгаагийн хирээр үндэсний эрхэм ёс заншлаа ард нийтээрээ хайрлан нандигнахын ач холбогдол улам илүү өсөж ирсэн талаар эмэгтэйчүүд санал бодлоо солилцов. Мөн түүнчлэн хамт олон байгууллагадаа манлайлж яваа эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэхийн чухлыг ч онцлон ярилцав. Олон нийтийн үзэл хандлагаас дүгнэлт хийхэд өнөөгийн төр засагт алба хашиж буй эрэгтэйчүүдийн ур ухаан  дутмаг учраас тэдний нэр хүнд улам унасаар байгааг зогсоож аврах гол түшиг нь эрдэм төгс хатад эмэгтэйчүүдийн нөмөр нөөлөг болно гэдгийг тэмдэглэн  хэлэлцэв. Энэ чиглэлээр Дарханы манлайлагч  эмэгтэйчүүд юу хийж болох талаар тодорхой ажил төлөвлөж гүйцэтгэхээр тогтов.

О.ХИШИГСҮРЭН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%