Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Эхийн сэтгэл, энхийн манаа” өдөрлөгт оролцов

2015-03-13

Хэрлэн сумын 9-р багийн ажлын алба, Ахмадын зөвлөлөөс санаачлан Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн баярыг тохиолдуулан “Эхийн сэтгэл, Энхийн манаа” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөгт аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар, төлөөлөгч Л.Хишигтогтох нар оролцож, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв. Өдөрлөгийн үеэр багийн ахмадуудаас “Нийгмийн зүтгэлтэн дайчин ахмад” өргөмжлөлөөр О.Пушаа, “Дархан бэр” өргөмжлөлөөр Д.Цэндбазар, Д.Жадамбаа, Ө.Жавзмаа, “Тэнгэрлэг гэр бүл” өргөмжлөлөөр Ж.Сүхбаатар, О.Дуламсүрэн нарын гэр бүлийг  шалгаруулан, алдаршуулсан юм. Мөн хотын тэргүүний ажилтан цол тэмдгээр Б.Жодов, Ж.Энхзаяа, н.Балжид нарын ахмадыг шагнасныг аймгийн ИТХ-ын дарга, төлөөлөгч, багийн Засаг дарга нар гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1491
585 / 39%
472 / 32%
211 / 14%
223 / 15%