Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НОГООН БҮС”-Д ОРСОН МАЛЫГ ХАШИХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2015-03-16

Дархан-Уул аймгийн төв Дархан хотын ногоон байгууламжид малаа оруулсан мал бүхий иргэдэд хариуцлага тооцох журам гараад багагүй хугацаа өнгөрч байна . Хот дотор малаа зөнд нь орхиж хариулгагүй оруулсан мал бүхий иргэдэд хариуцлага хүлээлгэх тухай Дархан сумын ИТХ-ын 23 дугаар тогтоолыг үндэслэн Дархан сумын ЗДТГ, Дархан-Уул аймгийн Захирагчийн алба, НААҮГ хамтран хотын "Ногоон бүс"-д орсон малыг хаших ажлыг зохион байгууллаа. Дархан сумын ЗДТГ, аймгийн Захирагчийн ажлын алба, Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын хамтарсан ажлын хэсэг хотын ногоон бүсэд эргүүл шалгалт хийж 20 үхэр хашжээ. Зөрчил гаргасан малчдад Дархан сумын ИТХ-ын тогтоолын дагуу бод мал тус бүрт 50 мянга, бог мал тус бүрийг 20 мянган төгрөгөөр тооцож торгууль ногдуулах юм Торгуулсан мал бүхий иргэд дахин малаа хашуулбал малыг нь улсын орлого болгох юм.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%