Багшлах эрх олгох шалгалт 2015 оны 03 сарын 14 нд болж өндөрлөлөө.
Шалгалтанд нийт 71 хүн хамрагдлаа. Шалгалт онлайн хэлбэрээр явагдсан бөгөөд эхний шатны тестийн шалгалтанд 46 шалгуулагч тэнцэж, хоёрдугаар шатны эссэ бичлэгийн шалгалтанд орлоо. Эссэ бичлэгийн шалгалтын дүн ажлын 5 хоногийн дотор буюу 03 сарын 20-ний өдөр гарна. Шалгалтын дүн мэдээг шалгуулагчид www.itpd.mnсайтаас харах боломжтой юм.