Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ардчилсан намын бүлэг завсарлага авав

2015-03-17

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Х хуралдаан 09:35 цагт 68.5 хувийн ирцтэй эхлэв. Хуралдааны эхэнд Хурлын дарга Р.Зоригтбаатар хэлэлцэх асуудлыг танилцуулж, хэлэлцэх асуудалтай холбогдуулан төлөөлөгчдөөс санал асуув. Ардчилсан намын бүлгийн дарга С.Итгэл “Зохион байгуулалтын тухай” 1-р асуудлыг “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зарим заалтад өөрчлөлт оруулах тухай” 7-р асуудлын дараа хэлэлцүүлэхээр санал гаргалаа. Саналын дагуу санал хураалт явуулж, хэлэлцэх асуудлыг хэвээр батлав. Ийнхүү хуралдаан эхэлж, “Зохион байгуулалтын тухай” хэлэлцэх асуудлаар Ардчилсан намын бүлэг 2 цагийн завсарлага авлаа. Хуралдаан 11:45 минутад үргэлжилнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%