УИХ-ын гишүүн асан Ц.Чимэдцэрэн агсны нэрэмжит "Чингис мастер кросс" бартаат замын уралдаан 17 дахь жилдээ боллоо. Энэхүү уралдаанд нийт 55 тамирчин уралдсан юм. Тамирчид урьдчилсан дөрвөн гараанд уралдаж шалгарсан тамирчид хагас шигшээд хоёр гараанд уралдлаа.
17 дахь удаагийн уралдаанд 68 дугаартай спортын мастер Ш.Гомбодорж түрүүлж, 24 дугаартай ОУХМ Д.Болдбаатар удааллаа.