Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Зөв боломж” ХХК-ийн үйл ажиллагаанд дахин хяналт, шалгалт хийнэ

2015-03-19

Аймгийн ИТХ-ын ээлжит Х хуралдаанаар “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК-д хөдөлмөр зуучлалын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг “Зөв боломж” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн мэдээлэлтэй танилцлаа. Энэ тухай аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга А.Мэндсайхан танилцуулав. “Зөв боломж” ХХК нь газрын тосны 19, 21 дүгээр талбай дээр хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ажлын хэсгийг очих үед холбогдох бичиг баримт байхгүй, ажлын хэсгийн тавьсан шаардлага болон эрх бүхий улсын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй байна. Шалгалтын явцад Хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй, байгууллагын дотоод дүрэм журам байхгүй, Хөдөлмөрийн гэрээнд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ерөнхий шаардлага, гол нөхцөлийг тусгаагүй, Байгууллагын тушаал шийдвэргүй, Хөдөлмөр хамгаалал хариуцсан ажилтан байхгүй, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа хийдэггүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг тус байгууллагад 2014 оны 12 сарын 23-ны өдөр хүргүүлсэн бөгөөд зөрчлийг арилгасан эсэх, тухайн албан шаардлагын хариуг одоог хүртэл ирүүлээгүй аж. “Зөв боломж” ХХК-ийн удирдлагуудад хяналт, шалгалтын ажлыг урьдчилан мэдэгдсэн боловч үл ойшоон ийм байдалтай угтан авсан тухай Ажлын хэсгийн ахлагч ярьж байлаа. Хуралдаанд “Зөв боломж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Банзрагчийг оролцуулсан. Тэрээр ямар ажлын хэсэг, ямар удирдамжаар хэрхэн шалгалт хийсэн талаар мэдэхгүй, мэдэгдээгүй хэмээлээ. Мөн ажлын хэсгийн хийсэн  дүгнэлтүүдийг үгүйсгэж байлаа. Иймээс хуралдаанаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж “Зөв боломж” ХХК-ийн үйл ажиллагаанд дахин хяналт, шалгалт хийхээр шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1491
585 / 39%
472 / 32%
211 / 14%
223 / 15%