Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2015-03-19

      Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр хуралдаан 2015 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хуралдаж, 11 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар “Захиалагчийн хяналтын зардлын дансны журам”-ын хэрэгжилтийн тухай, “Захиалагчийн хяналтын зардлын дансны журам”-ыг шинэчлэн батлах тухай, “Нийтийн эзэмшлийн зам, талбайн газар ашиглалттай холбогдуулан үүссэн газрын зөрчлийг арилгах журам”-ын хэрэгжилтийн тухай, Дүүргийн 50 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлуудыг дүүргийн засаг даргын орлогч Л.Амарзаяа, "Ой тэмдэглэх тухайДүүргийн Ажилчин Залуучуудын Ээлжийн сургуулийн захирал Н.Ганхуяг, “Бурхан хамт Христийн чуулган”-ы үйл ажиллагааны саналын тухай үүсгэн байгуулагч С.Сарангэрэл, "Удирдамж батлах тухай" дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, ИТХ дахь ТГХБЭХороон дарга Э.Ганбат, "Дүүргийн 50 жилийн ойг тохиолдуулан шагналд тодорхойлж, уламжлах  тухай" ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, “Алдарт эх” одонгоор шагнуулахаар дэмжиж уламжлах тухай, "Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж уламжлах тухай" Засаг даргын саналыг ЗДТГ-ын Шагнал хариуцсан мэргэжилтэн Д.Чимэддулам нар танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%