Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас зохион байгуулсан
“Цэрэг-Эх орны алба” өдөрлөгийн хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын 12
сургуулиас тус бүр 10, нийт 120 сурагч Зэвсэгт хүчний анги,
байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ 3-р сарын 10-нд
боллоо.
Сурагчид Монгол цэргийн музейг үзэж сонирхоод, хоёр хэсэгт хуваагдан аяласан. Эхний хэсгийг дүүргийн Цэргийн штабын офицер, дэд хурандаа Л.Мөнхбат ахалж Зэвсэгт хүчний 032-р анги, Батлан хамгаалах яамны Хар сүлдний өргөө, хоёрдугаар хэсгийг дүүргийн Цэргийн штабын дарга дэд хурандаа Ж.Даваарагчаа ахалж, Зэвсэгт хүчний 014, 353-р ангийн үйл ажиллагаатай танилцуулсан байна.