Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал хуралдлаа.

2015-03-23

     Тус хурлаар Мэргэжлийн хяналтын газрын 2014 онд хийсэн ажлын тайлан, үр дүн 2015 онд баримтлах бодлого, төлөвлөлттэй танилцсан байна. Мөн “Тээвэр авто замын газар” ОНӨҮГазар байгуулах тухай, Ой тэмдэглэх тухай, Сүмүүдийн зөвшөөрөл сунгах тухай зэрэг нийт 5 асуудлыг хэлэлцлэв.

      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тус аймагт хийгдэж буй бүтээн байгуулалт, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн биелэлтийг хэлэлцэхийн зэрэгцээ Хурлын байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрийн биелэлтийн явцад үнэлгээ дүгнэлт өгч, цаг үеийн ажлуудад анхаарч ажилладаг билээ.
     Энэ удаагийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын эхэнд аймгуудын Тээвэр, авто замын газрыг татан буулгахаар болсон Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан “Дархан-Зам, тээвэр” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулах, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг батлах асуудлыг авч хэлэлцээд сайтар судлаж үзэх шаардлагатай байна хэмээн  үзэж боловсруулалтын шатанд буцаалаа.

“Дархан-Зам, тээвэр” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулах, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг батлах асуудлыг авч хэлэлцээд сайтар судлаж үзэх шаардлагатай байна хэмээн  үзэв.
      Мөн өдрийн хурлаар Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойг 2016 оны хоёрдугаар хагаст тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Ой угтаж бүтээлч ажил өрнүүлэн, дэг журам, зохион байгуулалттай тэмдэглэж өнгөрүүлэхийг аймгийн Засаг дарга С.Насанбатад даалгасан юм. Мөн 8 сүмийн зөвшөөрлийг сунгаж, 1 сүмийн зөвшөөрлийг сунгах эсэхийг судлаж тогтоохоор болов. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 онд хийсэн ажлын тайлан, үр дүн 2015 онд баримтлах бодлого, төлөвлөлттэй танилцлаа. Тэргүүлэгчдээс 2015 онд хийх хяналт шалгалтын хуваарьтай танилцаж, хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах санал гаргав.

Х.Соёл-Эрдэнэ    

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%