Дарханы
хүүхдүүд "Хүүхдийн Ордон"-той болоход орон нутгийн захиргаа болон
иргэдийн дэмжлэг хэрэгтэй гэж Дархан дахь олон улсын байгууллагаас
сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ онцлов.
Тус аймагт ажилладаг “Дэлхийн Зөн” Олон улсын байгууллагын “Дархан Нутгийн Хөгжлийн хөтөлбөр”-өөс эрхлэн Хуучин Дарханы нутаг дэвсгэрт "Хүүхэд Хөгжлийн Ордон" барихаар төлөвлөж зураг төсвийг нь хийлгэж дуусчээ. Уг ордны санхүүжилтын тэн хагасыг нь өөрсдөө шийдвэрлэж үлдсэн хагасыг нь орон нутгийн төсвөөс гаргаж өгөхийг аймгийн удирдлагуудаас хүслээ.
Б.Норовсамбуу