Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, ЗДТГ-ын Хөгжлийн Бодлогын хэлтэстэй хамтран зохион байгуулсан "Дархан хотын нийтийн тээвэр, нөхөн олговор" нээлттэй хэлэлцүүлэг оролцогчдын гаргасан зарим саналыг хүргэж байна.
Тус хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан, ахлах мэргэжилтэн П.Батсүх, аймгийн Тээвэр, автозамын газар Ж.Заяабаатар, Авто тээврийн Үндэсний төвийн Дархан салбарын дарга Ш.Эрдэнэбат, “Дархан Элит Хөгжил” ХХК-ийн захирал З.Бадрал нарын аймгийн удирдлагууд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын төлөөлөл бүхий нийт 69 хүн оролцлоо.
Надад ахмадууддаа хандан хэлэх санал байна. Бидэнд маш их буруу байна. Би хувьдаа шар автобусанд, цэнхэр автобусанд цагийг нь алдалгүй суудаг. Автобусны урд талд нь цагийн хуваарь биччихсэн байдаг. Өөрсдөө тэр цагийн хуваарийг цээжлэх хэрэгтэй байна. Тосгонд цаг тутам автобус очиж байна. 5 минутын өмнө гэрээсээ гараад очоод суучихдаг. Цагаа зохицуулж сурмаар байна. Хэтэрхий туйлширч болохгүй шүү. Хүндрэлгүй үйлчлүүлж болно.
Хэлэлцүүлэгт оролцогчдод энэ өдрийн мэнд хүргэе.
1. УИХ-ын 2 гишүүн манай багт ирж уулзалт хийсэн. Тус уулзалтын үеэр том оврын автобус нөхөн олговор авсанаас хойш үйлчилгээ нь муудсан. Иймд өмнө үйлчилж байсан ахмадын 2 автобусаа явуулж өгөөч гэж иргэд ярьж байна.
2. Автобусны буудлыг “ДДС” ХК-ийн урд талд байгуулж өгнө үү. 1 дүгээр багийн автобусны буудал маш хол. Мах комбинатаар тойроод явчихаж байна. Буцахад нь төмөр замын ачих, буулгахын дэргэд бууж байна. Энэ замын маршрутыг үзээд буудлаа зөв тогтоох хэрэгтэй байна.
2. Машинтай болгон 1 дүгээр эгнээнд зогсож, хүн тээвэрлэж байна. Үүнийг аймгийн хэмжээнд шийдвэртэй бодлого гаргаж зохицуулах шаардлагатай байна.
ХАРИУЛТ: З.БАДРАЛ /Дархан Элит хөгжил ХХК-ийн захирал/
Оюутны хотхон дайруулсан шугам Баталион чиглэлд гарна.
Ер нь буудал хоорондын стандарт гэж байдаг. Дарханы буудлууд хэтэрхий ойрхон байдаг. 100 м яваад дараагийн буудалд очдог. Үүнийг стандартын дагуу болгож цэгцэлнэ.
1. Нийтийн тээвэр гэдэг аливаа улс орны хамгийн чухал үйлчилгээний хэсэг. Аль ч хот, улсын дарга нарын шүдний өвчин болсон асуудал байдаг. Бүгд хамтарч ажиллаж байж амжилтанд хүрнэ. Дарханы хэмжээнд ганцхан компани энэ асуудлыг даагаад ажиллаж чадахгүй. Ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутнуудаас гадна нийт иргэд автобусаар зорчино. Нийтийн гэдэг үгээр бол нийтээрээ зорчиж байх ёстой.
Иймд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хэлтсээс нээлттэй тендер зарлаж, өөр компаниудыг оруулж, чиглэлийг нь тогтоож, өрсөлдөөн бий болгон ажиллах хэрэгтэй. Зөвхөн нэг компанид бүх асуудлаа үүрүүлж, найдчихаад суугаад байж болохгүй.
2. Нийтийн тээвэр бол эхний автобусны буудлаас дараагийн автобусны буудалд хүрэх хугацаагаар тодорхойлогддог зүйл. УБ хотод 3-4 минутад дараагийн автобус ирж байна. Гэтэл бид 1 цаг хүлээж байна. Ингэснээр жижиг тэрэгнүүдэд хүнээ алдаж байна. Нөгөө талаас жижиг тэрэгнүүдэд зохицуулалт хийж өгөх шаардлагатай байна. Зохицуулалт хийх гэхээр жолооч нар нь хэрүүл тэмцэл хийж, баахан бослого гаргаад өргөх бичиг бичээд аймгийн Засаг даргад өгчихдөг. Засаг дарга нь явуулахгүй бол болохгүй юм байна гээд асуудал үүсгээд байдаг.
Дээрхи асуудлуудыг зохицуулах арга зам нь Дархан-Уул аймаг тээврийг хөгжүүлэх бодлогоо тодорхойлж, аймгийн ИТХ-аар батлуулах явдал юм. Бидэнд гарт барих тээврийн бодлого байхгүйгээс маш олон төвөгтэй байдлууд үүсч байна. Бодлогыг нь боловсруулж гаргая.
ХАРИУЛТ: С.Баясгалан /Аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга/
1. Бид 2 дугаар шугам нээхээр судалгааны ажил явуулж байна. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн үйлчилгээ хүрээгүй газруудад нээнэ. Өөр компанийг өрсөлдөөний шугмаар оруулж ирнэ. Таны саналыг хүлээж авч байна.
2. Нийтийн тээврийн үйлчилгээ нь автобус хоорондын зайгаар тодорхойлогддог. Өнөөдрийн байдлаар “Дархан элит хөгжил” ХХК-ийн автобуснууд 6-10 минутын хугацаатайгаар үйлчилж байна. Аймгийн ЗДТГ-ын ХБХ-ээс сард 2 удаа гэнэтийн зураг авалт хийж хэмжиж үздэг.
3. “Дархан Элит хөгжил” ХХК нь алдагдалтай ажиллаж байна. Энэ нь хууль бус нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой. Дархан хотын дотор 600-700 гаруй жижиг машин нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг. Тэдгээрийн цаана хүний амьдрал байгаа учир шууд зогсоож болохгүй байна гэдгийг ойлгоорой.
Д.Тожил /Дархан сумын Ахмадын хорооны дарга/:
Зөв асуудлаар хэлэлцэж байна. Аймгийн ИТХурлаас түр журам гаргасан байна. Энэ бол бидний баримтлах гол баримт бичиг. Өнөөдөр олон чухал асуудал яригдаж байна. Тэгэхээр энэ хэлэлцүүлгийн дараагаар хугацаатай, эзэнтэй, төсөвтэй үйл ажиллагааны төлөвлөгөөг аймгийн ЗДТГ-ын ХБХэлтэс, Тээвэр, автозамын газар, хувийн компаниуд, ахмадын байгууллага, их дээд сургуулиудын консурциум хамтран гаргая. Төлөвлөгөөнд 2015 оны эхний хагаст, 7 дугаар сард, 2016 онд ямар ажил хийх вэ гэдгээ нарийн төлөвлөх хэрэгтэй. Ингэж байж үр дүнд хүрнэ.
Хэлэлцүүлэгт нийт 22 хүн, 29 асуудлаар санал гаргав.
- О.Дашдаваа /Өргөө баг/: -Автобусны үйлчилгээ бол бидний хүсэн хүлээж байсан үйлчилгээнүүдийн нэг. Гэхдээ автобусны маршрутыг хүртээмжтэй болгох шаардлага байна. Тухайлбал: Өргөө баг, 4 дүгээр багийн төв замаар Шинэ Дархан луу явах ирэх автобус алга байна. Тэгсэн хэрнээ онц шаардлагагүй Тосгоны автобус уг замаар явчихаад Геологийн уулзвараар тойроод хойшоо буцаж байгаа нь ямар ч шаардлагагүй маршрут юм. Хий тойроод байна. Энэ чиглэлд анхаарч үзнэ үү. Өмнө нь ахмадын 2 шар автобус бас тойроод явчихдаг байсан. Нийтийн тээврийн үйлчилгээ манай 2 багт хүртээмжгүй байна.
- С.Базар /Дархан сумын 2 дугаар багийн өндөр настан/
1. Манай багт 30 минутын зайтай цагт 2 автобус явна гэж тайлбарласан. Гэтэл нэг автобус нь эвдэрсэн. Үүнээс болж цагт нэг автобус ирдэг. Иргэд огт суухаа больсон. Нэг автобус ирэхдээ 2 хүнтэй, буцахдаа 5 хүнтэй зорчиж байна. Иймд 2-3 автобус үйлчилгээнд гаргаж, хугацааг нь ойртуулж өгөөч гэж хүсэх байна.
2. Автобусны үйлчилгээг хааж байгаа нэг зүйл бол хууль бус нийтийн тээврийн үйлчилгээ. Үүнд анхаарч үзэх хэрэгтэй байна.
ХАРИУЛТ: З.БАДРАЛ /Дархан Элит хөгжил ХХК-ийн захирал/: -Тосгоны автобусны үйлчилгээ доголдож байгаа нь үнэн. 2015 оны 4 дүгээр сарын 1 гэхэд 2 автобус үйлчилгээнд гаргаж явуулна. Буудлуудад цагийн хуваарийг байршуулая.
- Оргил /Дархан сумын 3 дугаар багийн иргэн/: Санал санаачилга тавьж ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа.
Автобусны буудлын стандартад зааснаар зогсоол хоорондын зай нь 20-30 метр байх бөгөөд сандал, саравч, мэдээллийн самбар зайлшгүй байх ёстой гэдэг. Хамгийн түрүүнд анхаарах зүйл бол буудлуудыг тохижуулж, хамрах хүрээг өргөн болгох шаардлагатай байна. ХААН банкны үүд, Сэлэнгийн буудал, Захын орчмоос автобусанд суухад хэцүү байдаг. Маршрутаа сайн зөв төлөвлөх хэрэгтэй байна.
- Г.Бальдармаа /Дархан сумын 9 дүгээр багийн ахмадын зөвлөлийн дарга/
1. Анзаарч байхад оюутнууд, ахмадууд хүлээж байгаад автобусанд сууж байна. Бусад хүмүүс 500 төгрөгөө төлөөд таксинд сууж байна. Тэгэхээр автобус алдагдалтай ажиллах нь аргагүй юм. Иймд хувиараа нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй жижиг тэрэгнүүдийг маш сайн журамлая.
2. Парк тауны чиглэлд автобусын үйлчилгээг хүргэх боломж байна уу? Парк тауны чиглэлд таксинууд 1000 төгрөгөөр үйлчилдэг.
ХАРИУЛТ: З.БАДРАЛ /Дархан Элит хөгжил ХХК-ийн захирал/
Цаашид автовакзол руу шугам нэмнэ. Тэгэхээр Парктаун хорооллын иргэд үйлчилгээ авч эхэлнэ. Одоохондоо түр зуур хүнийхээ урсгалыг харж, шинэ хуучин Дархандаа үйлчилж байна.
- У.Отгончулуун /1 дүгээр багийн ахмадын зөвлөлийн дарга/
1. Манай баг 6 хэсэгтэй. Гурилын үйлдвэрээс урагшаа ямар ч машин явдаггүй. Та бүхэн тэр хавиар очиж замыг нь үзээд маршрут нэмэх асуудлыг судлаж өгнө үү. Ядаж ахмадын автобусыг тойруулж өгнө үү. Тэр орчмоос үйлчлүүлэх хүн олон. Хүүхдүүд ч олон байдаг.

Судлаж үзье ээ.
- Б.Цэдэв /Дархан сумын 2 дугаар багийн иргэн/
1. Автобусны зогсоолыг дөрвөлжин хийчихсэн. Үүнийг дугуй болгох хэрэгтэй. Автобусны зогсоолуудад машинууд парклаад тавьчихдаг. Үүнийг Замын цагдаагийн газраас болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас хяналт тавиулж зогсоол буудлуудыг чөлөөлж байя.
2. Ширээ нуруунд автобус явуулахыг хүсч байна.
ХАРИУЛТ: С.Баясгалан /Аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга/
Тантай санал нэг байна. 2014 онд уртаашаа 15 м, стандарт хангасан 5 автобусны буудал барьсан. Одоогоор Дархан хотод стандарт хангасан 5, бусад 10 гаруй гээд нийт 20 орчим буудал байна. Нийт 50 автобусны буудал хэрэгтэй байгаа тул тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлээд явна.
- С.Мөнхбаатар /Дархан сумын 2 дугаар багийн өндөр настан/: Аймагт нүдэнд харагдаж, гарт баригдах олон ажлууд хийгдэж байгаад баяртай байдаг.
Ширээ нуруунд Ахмадын автобус явуулж өгнө үү.
- Дашхүү /Дархан сумын 3 дугаар багийн иргэн/
1. Нийтийн тээврийн үйлчилгээг авч чадахгүй байна. Автобусаар иргэдэд үйлчилж байгаа жолооч, кондукторууд сэтгэлгүй байгаагаас хувийн компани алдагдалтай ажиллахад хүрч байна гэж бодож байна. Тэд ажилласан нэр зүүж явахаас бус компанидаа орлого оруулж, иргэдэд чин сэтгэлээсээ үйлчилдэггүй.
2. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй хувийн машинтай хүмүүс дуртай цагтаа ажиллаж, дургүй үедээ амардаг. Гэтэл иргэд, хүүхдүүд ажил сургуульдаа өглөө бүр очиж ирж байдаг. Цас бороотой хүйтэн өдөр унаагүй болчих юм. Иймд аймгийн Тээвэр, Автозамын газраас бодлогоор маршрут чиглэлд анхаарч, нийтийн тээврийн үйлчилгээг алслагдсан багийнхаа иргэдэд хүртээмжтэй хүргэхэд анхаармаар байна.
- Мягмар /Дархан сумын 6 дугаар багийн иргэн/: Замын цагдаагийн тасагт уламжлах асуудлууд их байна. Замын гарц, тэмдэг, тэмдэглэгээ алга. Бүдгэрээд алга болчихсон. Замаар гарах гэж машинд дайруулах шахаж байна. Иргэдээ аюулгүй орчинд амьдруулах нөхцлөөр хангаж өгөөч. Дугуйны нөхөөс болох энүүхэнд байна. Замын гарцыг тодорхой болгож өгнө үү.
- Төгөлдөр /Дархан сумын 7 дугаар багийн иргэн/: 017, зурагт хэсгийн иргэд хэцүү байна. Замын асуудлыг шийдвэрлэх, микр явуулах талаар 350 иргэний хүсэлт бүхий гарын үсэг зуруулж сумын иргэдийн хуралд хүргүүлсэн. Хариуг авмаар байна. Тээвэр авто замын газар микр явуулах боломжгүй гэж хэлсэн. Иргэдэд хэцүү байна. Зарим газар 2000 төгрөгөөр хүргүүлж байна. Өвөл машинууд зарим газруудаар явахгүй юм.
- Цэрэндорж /Дархан сумын 6 дугаар багийн иргэн/: -Баяндаваа руу явах унааны асуудал хэцүү байна. Өдөрт нэг талдаа 1500 төгрөгөөр явна. Бид нарт хүнд тусаж байна. Нэгдсэн маршрут гаргаад хүн тээврийн үйлчилгээг явуулж өгмөөр байна.
- Д.Шагжсүрэн /Нарантолгойн оршин суугч/: Таксинууд дуртай газраа зогсож байна. Автобусны зогсоол дээр машинаа тавьж байна. Журамлах хэрэгтэй.
- О.Дарханцэцэг Иргэн: -Замын бордурыг налуу болгон ХБэрхшээлтэй иргэдэд тэрэгтэйгээ явах боломжийг олгох
- Лувсанцэрэн /Дархан сумын 16 дугаар багийн иргэн/: Автовакзол руу 1000 төгрөгөөр үйлчилж байна. Хяналт байна уу?
Том оврын автобусыг цагийн хуваариар явуулмаар байна. Сууя гээд хүлээхээр удах юм. Хэрвээ цагийн хуваариар явж байвал хүлээж байгаад сууж баймаар байна. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй болохоор таксинд суучихаад байна.
- Чимэгмаа: -Хөтөл хороололд Нийтийн тээврийн асуудал хүнд байна. Хүүхдээ үүрийн 5 цагт тэврээд цэцэрлэгт өгч байна.
Тус хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан, ахлах мэргэжилтэн П.Батсүх, аймгийн Тээвэр, автозамын газар Ж.Заяабаатар, Авто тээврийн Үндэсний төвийн Дархан салбарын дарга Ш.Эрдэнэбат, “Дархан Элит Хөгжил” ХХК-ийн захирал З.Бадрал нарын аймгийн удирдлагууд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын төлөөлөл бүхий нийт 69 хүн оролцлоо.
н.Очирсүх /ДДЦС-ын ахмадын зөвлөлийн дарга/ТОМ ОВРЫН АВТОБУСААР ХҮНДРЭЛГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛНО.
Надад ахмадууддаа хандан хэлэх санал байна. Бидэнд маш их буруу байна. Би хувьдаа шар автобусанд, цэнхэр автобусанд цагийг нь алдалгүй суудаг. Автобусны урд талд нь цагийн хуваарь биччихсэн байдаг. Өөрсдөө тэр цагийн хуваарийг цээжлэх хэрэгтэй байна. Тосгонд цаг тутам автобус очиж байна. 5 минутын өмнө гэрээсээ гараад очоод суучихдаг. Цагаа зохицуулж сурмаар байна. Хэтэрхий туйлширч болохгүй шүү. Хүндрэлгүй үйлчлүүлж болно.
Ц.Лхагвасүрэн /Дархан сумын 1 дүгээр багийн ИНХ-ын дарга/:
Хэлэлцүүлэгт оролцогчдод энэ өдрийн мэнд хүргэе.
1. УИХ-ын 2 гишүүн манай багт ирж уулзалт хийсэн. Тус уулзалтын үеэр том оврын автобус нөхөн олговор авсанаас хойш үйлчилгээ нь муудсан. Иймд өмнө үйлчилж байсан ахмадын 2 автобусаа явуулж өгөөч гэж иргэд ярьж байна.
2. Автобусны буудлыг “ДДС” ХК-ийн урд талд байгуулж өгнө үү. 1 дүгээр багийн автобусны буудал маш хол. Мах комбинатаар тойроод явчихаж байна. Буцахад нь төмөр замын ачих, буулгахын дэргэд бууж байна. Энэ замын маршрутыг үзээд буудлаа зөв тогтоох хэрэгтэй байна.
З.Манлайбаясгалант /Политехникийн дээд сургуулийн оюутны төлөөлөл/
1. Их сургуулийн гудамжаар автобус явуулах маршрут нэмэх боломж байна уу? Оюутнууд Анагаахын сургуулийн ойролцоо буугаад ШУТИС, ХААИС руу гүйх шаардлага гардаг. 2. Машинтай болгон 1 дүгээр эгнээнд зогсож, хүн тээвэрлэж байна. Үүнийг аймгийн хэмжээнд шийдвэртэй бодлого гаргаж зохицуулах шаардлагатай байна.
ХАРИУЛТ: З.БАДРАЛ /Дархан Элит хөгжил ХХК-ийн захирал/
Оюутны хотхон дайруулсан шугам Баталион чиглэлд гарна.
Ер нь буудал хоорондын стандарт гэж байдаг. Дарханы буудлууд хэтэрхий ойрхон байдаг. 100 м яваад дараагийн буудалд очдог. Үүнийг стандартын дагуу болгож цэгцэлнэ.
ЗӨВХӨН НЭГ КОМПАНИД БҮХ АСУУДЛАА ҮҮРҮҮЛЖ,
НАЙДЧИХААД СУУГААД БАЙЖ БОЛОХГҮЙ.
Ш.Эрдэнэбат /Авто тээврийн Үндэсний төвийн Дархан салбарын дарга/
1. Нийтийн тээвэр гэдэг аливаа улс орны хамгийн чухал үйлчилгээний хэсэг. Аль ч хот, улсын дарга нарын шүдний өвчин болсон асуудал байдаг. Бүгд хамтарч ажиллаж байж амжилтанд хүрнэ. Дарханы хэмжээнд ганцхан компани энэ асуудлыг даагаад ажиллаж чадахгүй. Ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутнуудаас гадна нийт иргэд автобусаар зорчино. Нийтийн гэдэг үгээр бол нийтээрээ зорчиж байх ёстой.
Иймд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хэлтсээс нээлттэй тендер зарлаж, өөр компаниудыг оруулж, чиглэлийг нь тогтоож, өрсөлдөөн бий болгон ажиллах хэрэгтэй. Зөвхөн нэг компанид бүх асуудлаа үүрүүлж, найдчихаад суугаад байж болохгүй.
2. Нийтийн тээвэр бол эхний автобусны буудлаас дараагийн автобусны буудалд хүрэх хугацаагаар тодорхойлогддог зүйл. УБ хотод 3-4 минутад дараагийн автобус ирж байна. Гэтэл бид 1 цаг хүлээж байна. Ингэснээр жижиг тэрэгнүүдэд хүнээ алдаж байна. Нөгөө талаас жижиг тэрэгнүүдэд зохицуулалт хийж өгөх шаардлагатай байна. Зохицуулалт хийх гэхээр жолооч нар нь хэрүүл тэмцэл хийж, баахан бослого гаргаад өргөх бичиг бичээд аймгийн Засаг даргад өгчихдөг. Засаг дарга нь явуулахгүй бол болохгүй юм байна гээд асуудал үүсгээд байдаг.
Дээрхи асуудлуудыг зохицуулах арга зам нь Дархан-Уул аймаг тээврийг хөгжүүлэх бодлогоо тодорхойлж, аймгийн ИТХ-аар батлуулах явдал юм. Бидэнд гарт барих тээврийн бодлого байхгүйгээс маш олон төвөгтэй байдлууд үүсч байна. Бодлогыг нь боловсруулж гаргая.
ХАРИУЛТ: С.Баясгалан /Аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга/
1. Бид 2 дугаар шугам нээхээр судалгааны ажил явуулж байна. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн үйлчилгээ хүрээгүй газруудад нээнэ. Өөр компанийг өрсөлдөөний шугмаар оруулж ирнэ. Таны саналыг хүлээж авч байна.
2. Нийтийн тээврийн үйлчилгээ нь автобус хоорондын зайгаар тодорхойлогддог. Өнөөдрийн байдлаар “Дархан элит хөгжил” ХХК-ийн автобуснууд 6-10 минутын хугацаатайгаар үйлчилж байна. Аймгийн ЗДТГ-ын ХБХ-ээс сард 2 удаа гэнэтийн зураг авалт хийж хэмжиж үздэг.
3. “Дархан Элит хөгжил” ХХК нь алдагдалтай ажиллаж байна. Энэ нь хууль бус нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой. Дархан хотын дотор 600-700 гаруй жижиг машин нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг. Тэдгээрийн цаана хүний амьдрал байгаа учир шууд зогсоож болохгүй байна гэдгийг ойлгоорой.
Д.Тожил /Дархан сумын Ахмадын хорооны дарга/:
Зөв асуудлаар хэлэлцэж байна. Аймгийн ИТХурлаас түр журам гаргасан байна. Энэ бол бидний баримтлах гол баримт бичиг. Өнөөдөр олон чухал асуудал яригдаж байна. Тэгэхээр энэ хэлэлцүүлгийн дараагаар хугацаатай, эзэнтэй, төсөвтэй үйл ажиллагааны төлөвлөгөөг аймгийн ЗДТГ-ын ХБХэлтэс, Тээвэр, автозамын газар, хувийн компаниуд, ахмадын байгууллага, их дээд сургуулиудын консурциум хамтран гаргая. Төлөвлөгөөнд 2015 оны эхний хагаст, 7 дугаар сард, 2016 онд ямар ажил хийх вэ гэдгээ нарийн төлөвлөх хэрэгтэй. Ингэж байж үр дүнд хүрнэ.
ДАРХАН ХОТОД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД
ТЭРГЭНЦЭРТЭЙ ЗОРЧИХ НАЛУУ ЗАМ АЛГА
Жанчив /Дархан сумын 3 дугаар багийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэн/
Дархан хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэргэнцэртэй зорчих налуу зам алга. Бид алхам тутамдаа нийгмийн харилцаанд оролцдог. Ингэхдээ төрийн болоод бусад үйлчилгээг хэн нэгний туслалцаагүйгээр авч чадахгүй байна. Дархан хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, байшин барилга, зам харгуй олноор баригдаж байна. Гэвч шинээр барьсан барилга, зам талбай хүн бүрт хүртээмжтэй байж чадахгүй байна. Учир нь: ХБИргэдэд зориулсан налуу зам баригдахгүй байна. Ганцхан жишээ хэлэхэд: Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд тэргэнцэртэй иргэн орох эрхгүй. Хаалга нь эргэдэг хаалгатай тул тэргэтэйгээ багтахгүй. Мөн Дүүжин гүүрээр тэргэнцэртэй иргэн зугаалах боломжгүй байх жишээтэй. Энэ бүгдэд анхаарал хандуулна уу. Хэлэлцүүлэгт нийт 22 хүн, 29 асуудлаар санал гаргав.