Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сурагчдын ухаалаг утасны хэрэглээг хязгаарлав

2015-03-25

Дархан-Уул аймгийн Дархан сумын “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн захиргаа сурагчдынхаа эрүүл мэнд, сурлагад нь сайнаар нөлөөлөхийн тулд хичээлийн цагаар болон сургууль дотор сурагчдын ухаалаг утасны хэрэглээг хязгаарласан шийдвэр гаргажээ.

Эднийх сургуулийнхаа сурагчдад 100 мянган төгрөгөөс үнэтэй болон ухаалаг утас барихыг хязгаарлаж хичээлийн цагаар зураг авах, хөгжим сонсох, интернэт ашиглахаас гадна утсаа алдах, гэмт хэрэгт өртөх магадлалтай учир ийм шийдвэр гаргасан гэж сургуулийн захирал Ц.Бат-Эрдэнэ ярилаа.

Мөн ухаалаг утасны хэрэглээг хязгаарлахдаа дан ганц сэтгэлийн хөөрлөөр хийгээгүй, тодорхой суурь судлагаа хийсэн. Түүнчлэн сүүлийн үед нүдний хараа муутай, шил зүүдэг хүүхэд олон болсон. Утасны дэлгэцийг удаан ширтэх нь хараанд тодорхой хэмжээгээр сөргөөр  нөлөөлөхөөс хамгаалж хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх давуу талтай гэлээ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%