ИРГЭНИЙ ХАМГААЛЛЫН СУРГАЛТ ХИЙГДЛЭЭ
Архангай аймагт Иргэний хамгааллын сургуулалт хийгдлээ. 2011 оны Засгийн газрын 339-р тогтоолын 5.1-д заасны дагуу жил бүрийн 03 -р сарын дөрөв дэх долоо хоног бүрийн пүрэв гаригийн 16.00 цагт улс орон даяар зарлан мэдээллийн дохио ажиллаж, аюулгүй газар шилжин байрших сургалт, дадлага, сургуулийг зохион байгуулдаг. 2015 оны 3-р сарын 26-ны 16.00 цагт Аймгийн нутгийн захиргааны ордонд үйл ажиллагаа явуулж байгаа Аймгийн ЗДТГ, ИТХ, Аудитын газар, ХХААГ,Статистикийн хэлтэс, ЭБ сумын ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, ШША, Боловсролын газар , прокурор, шүүх тахарын байгууллагууд оролцож сургалт дадлага хийлээ.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 4065