Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУРАГЧДААС ИТХ-ЫН ДАРГАД ЗАХИДАЛ ИРЛЭЭ

2015-03-20

Сайн байна уу? Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат танаа энэ захидал очих өдрийн мэндийг хүргье хэмээн гараар бичсэн эл захидлууд анхаарлыг минь их татсан билээ.
Ирээдүй сургуулийн 5А ангийн сурагчид аймгийн ИТХ-ын даргад захиа бичжээ.
Захианы агуулга нь сурагчид өөрийн хүсэл сонирхолоор ангидаа номын сан нээж байгаа бөгөөд хурлын даргыг тус номын санд номын хандив өргөхийг хүссэн байлаа.
Мөн хичээлийн чөлөөт цагаар өөрийн биеэр хүрэлцэн ирж бага насныхаа талаар дурсамж ярьж, хичээл заахыг урьсан байлаа.

           Хүүхдүүдийн бичсэнээр бол өмнө нь Хурлын дарга нэг бус удаа сургуульд нь очиж үйл ажиллагаануудад нь оролцож байсан нь сэтгэлд нь хоногшсон учраас дахиад ирүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байлаа. 
Хамгийн чухал нь аймгийн удирдлагууд сар бүр хүүхэд багачуудтай уулзаж, тэдний юу хүсч мөрөөдөж, эрмэлзэж байгааг сонсдог учраас хүүхдүүд маань нэг талаараа удирдлагууд, шийдвэр гаргах түвшиний хүмүүстэй илүү нээлттэй харилцдаг болсон нь эндээс харагдаж байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%