Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дунд спортын тэмцээнийг зохион явуулж Төлөөлөгчид амжилттай оролцлоо. Спортын тэмцээн маань Гар бөмбөг, Сагсан бөмбөг, Ширээний теннис гэсэн 3 төрлөөр явагдаж багийн нийлбэр оноогоор нийт оноогоо гаргаж нэг, хоёрдугаар байрыг шалгарууллаа. Тэмцээнд Ж.Бүрэнбат ахлагчтай баг нийт оноогоор түрүүллээ.