Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.БАТЦЭРЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАА.

2015-03-31

2015 оны 03 сарын 30-ны өдөр УИХ-ын гишүүн, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг Төв аймгийн Зуунмод хотод ажлын айлчлал хийлээ.

Түүний энэ удаагийн ажлын айлчлалын гол зорилго нь Төв аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн үйл ажиллагаатай танилцах, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар иргэд, байгууллагаас санал авах байв. Н.Батцэрэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүний хувиар орон нутгийн Өөрөө Удирдах Байгууллага буюу бүх шатны Хурлын байгууллагуудыг санхүү, хүний нөөцийн хувьд бэхжүүлж, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%